Эцсийн дүнд Москва орчмын ойн аж ахуйгаас авчирсан 110 настай гацуур Москвагийн Кремлийн талбайд засана. Кремлийн ганган гацуурыг тусгай байгуулагдсан комисс хавраас Москва орчмын ойгоор явж сонгожээ. Эцсийн дүнд 15 гацуураас энэ модыг сонгосон гэж Москва мужийн захиргааны дарга Игорь Пархоменко ярьж байна. «12-р сард бид энэ модны талаарх өргөн мэдээлэлтэй болно. Бүгд их сайхан гоёмсог гацуур байгаа. Янз бүрийн газар ургасан ч тэднийг үзэмж нь нэгтгэж байна гэж И.Пархоменко хэллээ. Кремлийн сүлд модыг голдуу оросын өвлийн өвгөний эх нутаг Их Устюгээс сонгож авдаг байсан гэж Игорь Пархоменко үргэлжлүүлэн ярьж байна. Петр 1 хааны уламжлалыг сэргээгээд хоёр дахь жилдээ Москва орчмоос сүлд модоос сонгож байна. Тиймээс Кремлийн талбайд засаг сүлд модыг Москва мужаас сонгожээ. Кремлийн талбайд шинэ жилийн сүлд мод засах хувьсгалын өмнөх уламжлалыг 1996 оны 12-р сард сэргээсэн юм. Улс орны ганган гацуурын үндсэн үзүүлэлт нь дараах байдалтай байна: өндөр нь 30 гаруй метр, мөчир нь 16 метр хөвсгөр, иш нь зузаан шулуун байх юм. 110 жил наслахад гацуурт шавьж идсэн ганц ч ор мөр байгаагүй гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн удирдах хэргийн удирдагчдйн нэг Виктор Савченко ярьж байна. Тэр хэлэхдээ: «Баярын үеэр ямагт шинийг хүсдэг. Энэ жил бид шинэ тоглоом худалдан авсан. Энэ гацуурын мөчир сайн тул тоглоомыг даана» гэлээ.Оросын гол сүлд модыг тайрахад ердөө 2 долоо хоног үлдлээ. Энэ хугацаанд 40 метр өндөр гацуур модыг авч явах замыг ойд гаргана. Гацуурыг тайрсны дараа 2 хоногийн турш нямбайлан боож, тээвэрлэнэ. Ганган гацуур 12-р сарын 25-аас Кремльд Оросын өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийг угтана.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав