Эрхүү хотын оршин суугч, зочид энэ өдрүүдэд тус хотод гарсан “Их ертөнцийн бяцхан дүрс: хүүхэлдэй болон гэр бүлийн гүн ухаан” нэртэй ховор үзэсгэлэнг ихээхэн сонирхож байна гэж манай сурвалжлагч Николай Видонов ярьж байна. Хүүхэлдэй эрт дээр үеэс сахиусын үүрэг гүйцэтгэж, энх тайван, сайн сайхан байдал зэрэг олон бэлэг тэмдгийг агуулж байсан гэж үзэсгэлэнгийн зохион байгуулагч Лидия Мельникова ярьж байна. Тэр хэлэхдээ: «Би үүнтэй төстэй арга хэмжээнд оролцсоны дараа хэдэн жилийн өмнөөс хүүхэлдэй урлах болсон. Эрхүүгийн хязгаарын аль нэг мужид аялж явахдаа хүүхэлдэй урлах түүх судалж, хүүхэлдэйн дүр төрхийг боловсруулдаг. Өнөөдөр хүүхэлдэйгээр тоглож байна. Тодорхой баяр, чухал үйл явдалд ардын энэ бүтээлийг туурвидаг байжээ. Уламжлал, соёлыг хадгалдаг хүүхэлдэй нь нэг үеээс нөгөө үед үнэ цэнэтэй мэдээлэл дамжуулдаг». Христийн үеээс өмнө Орос оронд хадгалагдсан Шар тосны баярын үеэр хүүхэлдэйг их урладаг байжээ. Өвлийн улирлыг үдэж, хаврын улирлыг угтан энэ баярыг тэмдэглэдэг байна. Хүүхэлдэйг сүрэл, холтос, хус модны холтсоор хийдэг байв. Залуу гэр бүлд эрүүл чийрэг хүүхэд төрүүлэхийг бэлэгдсэн “Шар тосны охин” хүүхэлдэй хамгийн чухал нь юм. Эрхүүгийн орон нутгийг судлах музейн фондын хүүхэлдэйг үзэсгэлэнд тавьжээ. Гоёмсог хүүхэлдэй шкаф эд хэрэгсэл бүхийн өрөөнд байдаг. Хүүхэлдэйн хэмжээнд тохирсон ширээ, сандал зэрэг эд хэрэгсэл байна. “Хүүхэлдэй- өрхийн гүн ухаан” сэдэвт үзэсгэлэнг, хүүхэд, томчууд бүгд сонирхож байна. Энэ үзэсгэлэнгээс орос гэр бүлийн ардын уламжлал, соёлын талаар ихийг мэдэж болно.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав