Орос улсад 11-р сарын төгсгөлд дууссан хөгжмийн олон улсын 3 уралдаанд янз бүрийн төрөл жанрт авьяастнуудыг эрж хайх улс орны соелын амьдралын чухал хандлагыг тусгажээ. “Бидний орыг хэн залгамжлах вэ?” дэлхийн урлагийн оддыг энэ асуулт зовоож байна. Тэд уран бүтээлийн янз бүрийн уралдаан зохион байгуулж, орныхоо хүмүүсийг бага насанд нь тодруулахыг хичээж байна. Тухайлбал гарамгай дуучин, Ковент-Гарден, Метрополитен-дуурь театрт гялалзаж байгаа Сергей Лейферкус “Бид дуурь дуулж байна” нэртэй уралдааныг санаачилж, зохион байгуулж байна. Энэ уралдаан Санкт-Петербургг 2 удаа болсон юм. Уралдаанд оросоос гадна Белорус, Литва, АНУ, Украин, Эстонийн дуучид оролцжээ. “Дуурийн арийг 7 настайгаасаа дуулж болно” гэдэгт Сергей Лейферкус итгэлтэй байна. Хүүхэд залуусыг хөгжмийн урлагт татсанаар 21-р зууны мэдрэмжтэй сонсогч, шинэ уран бүтээлчдийг өсгөн хүмүүжүүлэх боломжтой гэж тэрээр үзэж байна. “Шинэ алдар” буяны хөтөлбөрийн хүрээнд олон авьяастнуудыг дэлхий дахинаа танилцууллаа. Шилдэг хөгжимчдийн эгнээнд багтсан залуу уран бүтээлчид энэ хөтөлбөрөөс тэтгэлэг авч байна. Тэдний нэг төгөлдөр хуурч Денис Мацуев өнөөдөр “Шинэ алдар” сангийн ерөнхийлөгч юм. Янз бүрийн мэргэшлээр жилд 4 удаа зохион явуулдаг уралдаан нь залуу авьяастнуудыг тодруулах аргын нэг юм. Москвад ийм гурав дахь уралдаан болсон. Энэ уралдааны олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн гэж Денис Мацуев уралдааны онцлогийн талаар ийнхүү ярьж байна. Энэ уралдаанд дэлхийн 10 орны залуу хөгжимчид оролцжээ. Шүүгчид шувтаргад шалгарсан хөгжимчдийг шилдэг, муу гэж ялгаагүй байна. Үүнийг урьдаас шийджээ: “Эхний гурван байрын эзнийг тодруулахгүй. Шувтаргад шалгарсан хүн бүрт диплом гардуулна. Хүүхдийн авьяасыг үнэлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Дөнгөж хөгжмийн гараагаа эхэлж байгаа бяцхан хөгжимчдийн сэтгэлийг сэтвтүүлэхгүй байх нь чухал» гэж Денис Мацуев үзэж байна. Тиймээс Москвагийн консерваторийн их танхимд болсон төгсгөлийн концертод шувтаргад шалгарсан бүх хүн “ижил түвшинд” тоглосон. Концертын өндөр өнгийг Денис Мацуев цуурайтуулав.
    Олон улсын хүүхдийн өөр нэг уралдааныг “Хүүхдийн шинэ давалгаа-2008” гэж нэрлэж байна. Үүнийг оросын нэрд гарсан хөгжмийн зохиолч, продюссер Игорь Крутой зохион байгуулж байна. Балтын тэнгисийн Юрмала хотод насанд хүрэгчдийн дунд болдог “Шинэ давалгаа” уралдааны шүүгчийн бүрэлдэхүүний даргаар тэр долоон жил ажиллаж байна. “Хөгжим эгшиглэхэд бүх хязгаар нурж, хөгжим олон улсын хэл болдог” гэдэгт Игорь Крутой итгэлтэй байна. Насанд хүрсэн хүмүүст байгаа чухал эрдэнэ хүүхэд тул хүүхдийн эгшиглүүлсэн хөгжимд хил хязгаар гэж байх ёсгүй. Авьяастай хүүхдэд зайлшгүй тусалж, уран бүтээлийг нь дэмжих хэрэгтэй. Дэлхийн 12 орны бяцхан төлөөлөгчид шувтаргад шалгарсан юм. Белорусын 9 настай Кристина Светличная хүүхдийн бага насны ангилалд түрүүлжээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав