Ойрын ирээдүйд радио ямар болох вэ? “Оросын дуу хоолой” радио ирэх долоо хоногт Москва хотноо зохион явуулах олон улсын бага хуралд оролцох дэлхийн томоохон радио станцын төлөөлөгчид энэ асултын хариуг олно. Манай радиогийн дарга Андрей Быстрицкий энэ асуултанд хариулсан этгээд шагнал хүртэх эрхтэй гэж үзэж байна. Тэр хэлэхдээ: «Орчин үеийн радио нэвтрүүлэг байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бүр дэлхийн хэмжээнд шүү. Үүнд бид хэрхэн ажиллах вэ? Энэ амаргүй ажил. Энэ бол жинхэнэ нийгмийн шинжлэх ухаан учраас үүнийг ойлгосон хүмүүст эрдэм шинжилгээний хамгийн өндөр дээд шагнал гардуулах ёстой гэж би бодож байна гэлээ. Нэг талаас эрчимтэй өөрчлөгдөж байгаа, шинэ технологийн ертөнц нөгөө талаас олон улсын байдал улам хурцдаж нөлөөллийн төлөө өрсөлдөж байгаа энэ үед дэлхийн томоохон радио байгууллага радиогийн хувь заяны талаар үргэлжлүүлэн ярих талбар нь Москвагийн уулзалт юм гэж Андрей Быстрицкий үзэж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хамгийн ахмад хэрэгсэл болох сонин радио нь телевиз, интернет зэрэг залуу хэрэгсэлд байр сууриа алдаж байгаа энэ нөхцөлд хэвлэлийн зах зээлд өөрсдийн байр сууриа эзлэхийг хичээх хэрэгтэй гэж Андрей Быстрицкий ярив. Үнэн хэрэгтэй телевиз, интернет гэсэн үг хэрэглэн бид өөрсдөө дүр зургаа бараантуулж байна. Үнэн хэрэгтээ энэ нэг ижил зүйл юм. Энэ үгээр бид иргэдийг гэгээрүүлэх хоёр загварыг дүрсэлж байна. Телевизийн тухайд зан байдлын идэвхгүй загвар хангалттай, харин интернетийн тухайд идэвхтэй байвал зохино. Хүмүүс мэдээлийн төрлийг сонгож, солилцоход илүү идэвхтэй оролцсоноор өөрсдөө мэдээллийн ертөнцөө бүрдүүлдэг. Үүний улмаас радио уламжлалт байдлаар нэлээд замхарч байна. Радиогийн онцлог, сонсогчдоос илрэх хүлээлтийн бүсийг ойлгох хэрэгтэй. Москвад болох бага хурлын нэг сэдэв ийм байна гэж бага хурлыг зохион байгуулагч, “Оросын дуу хоолой” радиогийн дарга Андрей Быстрицкий ярьсан юм. Дохиог түгээх орчин үеийн технологи ашиглах нь дутахгүй чухал асуудал билээ. Энэ асуудал хүн амыг мэдээллээр хангахтай холбоотой. Орчин үеийн хэвлэл мэдээллийн хөгжил, үүний асар олон янз байдал тухайлбал жанрын олон янз байдал, мэдээлэл хүргэх хэрэгслийн олон янз байдал, хүлээн авах хэрэгсэл зэргээс хэрэглэгчид тодорхой хэмжээгээр сегментчлэгдсэн гэж “Оросын дуу хоолой” радиогийн дарга Андрей Быстрицкий үзэж байна. Хэрэглэгчид мэдээллийг ялгавартай хүлээн авч байна. Нэг хэсэг нь дан мэдээлэл, нөгөө хэсэг нь өөр зүйл хүлээж авах жишээтэй. Энэ нь үзэл сурталын зорилттой холбоогүй юм. Тэд ердөө аливаа нөөцийг ашиглаж байна. “Оросын дуу хоолой” радиогийн хувьд мэдээллээ хэрхэн түгээх вэ? гэсэн тулгамдсан асуудал байна. Бид мультимедиа олон нийтийн мэдээллийн хэрэгслийг цогцлуулах ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Манай сонсогчид хамгийн олон янзын мэдээллийн үйлчилгээг хүлээн авахыг хэлж байна.

<сонсох>

орчуулагч Г.Нарангарав