Энэтхэгийн нийслэлд Орос улс ерөнхийлөгч Д.Медведев болон Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх нарын хооронд болсон яриа хэлэлцээнийн гол сэдэв ийм байлаа. Хэт даврах байгууллага идэвхжиж байгаа үйл ажиллагааны эсрэг илүү үр нөлөөтэй тэмцэх шаардлагатай байгаагаас олон улсын нөлөө бүхий байгууллагын хүрээнд хоёр гүрэн илүү дотно хамтран ажиллах асуудал урган гарч байна. Яриа хэлэлцээний үеэр Мумбайд болсон эмгэнэлт үйл явдалд онцгой анхаарал хандуулав. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели орос улсын удирдагч Д.Медведевийг шинэ төрийн тэргүүний хувьд анх удаа хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгчийн онгоц энэтхэгийн агаарын зэвсэгт хүчний “Палам” нисэх буудалд газардаж, хоёр орны удирдагч зоогийн ширээний ард албан бус байдалд ярилцлаа. Д.Медведев болон Манмохан Сингх ерөнхийлөгчийн Раштрапати Бхаваны ордонд албан ёсоор уулзав. Оросын ерөнхийлөгчийг хүндэтгэн ордоны 37 усан оргилуурыг ажиллуулжээ. Өндөр дээд зочин Энэтхэгийг чөлөөлөх тэмцэлд үндэсний баатар болсон Махатма Гандийн дурсгалын цогцолборт очжээ. Энэ цогцолбор энэтхэгчүүдийн мөргөлийн газар Жамны үзэсгэлэнт голын эрэг дээр оршдог байна. Орос улс Шинэ Делиг нэн чухал асуудлаар олон улсын тавцанд дэмжиж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өргөжүүлсэн тохиолдолд тус улсын байнгын гишүүн болох эрмлзлэлийг Орос улс дэмжиж байна. Талууд пүрэв гаригт болсон яриа хэлэлцээний үеэр олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах, Пакистан, Афганистаны байдлыг хэлэлцсэн юм. Хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулсан байна. Нисэх онгоц, цэрэг-тэнгис, хуягт техник зэрэг хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурах, тусгай албадын шугамаар терроризмын эсрэг сургалтад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Талууд Пакистаны хэт даврагчдын үйл ажиллагааг таслан зогсооход нэг байр суурьтай байгаа нь өмнөд Азид энх тайван, тогтвортой байдал тогтоох ашиг сонирхолд нийцэж байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэх тухайд атомын эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах, сансрын салбарт хамтран ажиллах зэргийг шинэ шатанд гаргах тухай ярьж байв. Тухайлбал Орос улсын оролцоотой “Куданкулам” атомын цахилгаан станцад дөрвөн шинэ атомын реактор барих тухай юм. Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, аж үйлдвэр, дэд бүтэц, оросын тэргүүн зэргийн технологийг Энэтхэгийн эдийн засагт нэвтрүүлэх, нефть, хий зэрэг түүхий эдийн нөөцийг зөвхөн хоёр талын үндсэн дээр бус гуравдагч орны нутаг дэвсгэрт хамтран боловсруулах зэргээр хөгжинө хэмээн шинжээчид таамаглаж байна. Энэ бүхэн бүхэлдээ дэлхийн нөлөө бүхий хоёр гүрний стратегийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав