В.Путин 12-р сарын 4-нд оросын иргэдийн тавьсан асуултанд хэвлэл мэдээлийн хэрэгслээр шууд хариулсны дараа сэтгүүлчидтэй уулзасны дотор манай тоймч Вячеслав Киселёв байсан юм. В.Путин оросын иргэдийн асуултанд долоо дахь удаа ийнхүү шууд хариулсан нь бусад ярилцлагаас илт ялгаатай байв. Тэрээр энэ удаа ерөнхийлөгчийн хувиар шууд ярилцлагад оролцоогүй юм. Телевизийн студи Кремльд бус Улаан талбайгаас хоёр алхамын зайд орших “Нэгдсэн орос улс намын” хоёр гол хурал болсон Гостиный двор өргөөнд байрлаж байв. В.Путин хоёрдомол утгагүй ерөнхий сайдын хувиар, мөн дэлхийн хямарлын улмаас улс оронд үүссэн бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд төр засагтай хариуцлагаа хувааж үүрэг ёстой гэж үзэж байгаа эрх баригч намын удирдагчийн хувьд байр сууриа илэрхийлсэн юм. В.Путин, мөн телевизийн нэвтрүүлэгчээс гадна танхимд “Нэгдсэн Орос улс” намын идэвхтнүүд, асуулт тавьсан хүмүүс анх удаа байв. В.Путин энгийн иргэдийн ашиг сонирхолыг харгалзаж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхийг чармайж байна. Бараг бүх том хотуудад иргэд тулгамдсан асуудал, санал гомдлоо танилцуулах олон нийтийг хүлээн авах төв буюу намын салбар ажиллаж байна. Өнөөдөр В.Путин улс орны хэмжээнд хүн амыг хэрхэн хүлээж авах талаар сургалт явуулсан гэж хэлэхээр байна. Түүнд 2 сая гаруй асуулт тавьжээ. Эдгээрийг сэдвээр нь сонгосон байна. Интернет, мессеж, утас, факс, мөн улс орны янз бүрийн хэсгээс шууд эфирээр асуулт тавьж байлаа. “Нэгдсэн Орос улс” намын удирдагч нэг хэсэг асуултанд хариулж, заримыг нь тэмдэглэн авч, нэг бус удаа няцааж байв. Энэ бүхэнд тэрээр 3 цаг 8 минут зарцуулсан юм. Шинэ дээд амжилт. Хүн амын шүүмжлэлд төр засаг газар дээр нь хариу өгөх чадварыг харуулахад энэ хангалттай хугацаа юм. В.Путин Гостиный двороос гараад удаагүй байхад Старый Осколоос орон нутгийн цементийн үйлдвэрийн хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах шаардлагатай байгаа мэдээ баримтыг прокурорын газар шалгах бодолтой байгаа тухай мэдээ иржээ. В.Путинтай ярисан эмэгтэй тус үйлдвэрийн захирал ажилчдыг захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчихөд хүргэж байгаа тухай ярисан юм. Үйлдвэрийн удирдлагад ийм эрх байхгүй гэж В.Путин хэлсэн байна. Харин Доод Новгородын залуу эх В.Путинд гомдол гарснаас хойш хагас цагийн дотор тус хотын дарга хүүхдийн гал тоогоог хаах өөрийн шийдвэрээ өөрчилжээ. “Асуулт тавьсан хүмүүст би их талархаж байна. Улс орны энгийн иргэдэд тулгарч байгаа бодит асуудлаар бид үнэхээр илэн далангүй ярилцлаа” хэмээн В.Путин хэлсэн юм. Өнөөгийн ярилцлагын дараа засаг захиргаанд ажлаас халах явдал гарах уу хэмээн сэтгүүлчид В.Путинээс асуусан юм. В.Путин шуугиан дэгдээх шалтаг гаргасангүй. “Зарим асуудлыг шуурхай шийдэж болно. Бүхэлдээ тулгарсан асуудалд зохих арга хэмжээ авч байгаа” гэж засгийн газрын тэргүүн хэлсэн юм. В.Путины дүгнэснээр 2000 оны эхэнд түүнийг засгийн эрхэнд гарахад байдал маш хүнд байсан. “Бид нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эдийн засаг, нийгмийн систем сүйрлийн ирмэгт байсныг зохицуулж чадаагүй, энэ удаа бүгдийг зохицуулна” гэж “Нэгдсэн Орос улс” намын тэргүүн, ерөнхий сайд В.Путин хэлж, ярилцлага өндөрлөсөн байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав