Орос улсын еерөнхийлөгч Д.Медведевийн Энэтхэгт хийсэн эайлчлаын гол зорилтын нэг нь ийм байлаа хэмээн манай тусгай сурвалжлагч Елена Студнева ярьж байна. Д.Медведев өмнөд Азийн томоохон оронд орос улсын төрийн тэргүүний хувиар анх удаа айлчилж байгаа нь энэ юм. Шинэ Делигээс манай сурвалжлагч дэлгэрэнгүйг хүргэнэ. Орос, Энэтхэгийн харилцаа 2 зуунын турш зөрчилдөж, хөрсөн тохиолдол гараагүй. Шинэ зуунд манай орнууд стратегийн түншүүд болсон. Энэхүү айлчлалаар уг харилцааг бэхжүүлж, олон улсын тавцанд хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай юм. Тухайлбал Москва-Дели-Бээжин гурван талын хэлбэрээр, ШХАБ-ын хүрээнд, “их наймын бүлгийн” хүрээнд, хөгжиж байгаа орнууд, Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг хамгийн эрчимтэй хөгжиж байгаа зах зээлийн бүлгийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй. Олон улсын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд Орос, Энэтхэг улсын байр суурь ойролцоо, давхцаж байна. Вашингтонд 11-р сард болсон “хорийн” дээд хэмжээний уулзалтад евроатлантын аюулгүй байдлын шинэ бүтцийн санаа, дэлхийн санхүүгийн шинэ байгууллага байгуулах, уламжлалт санхүүгийн байгууллагыг шинэчлэх Москвагийн санаачилгыг Дели дэмжсэн билээ. Айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурана. “Росатомын” тэргүүн Сергей Кириенко Энэтхэгийн Тамилнаду муж улсад эрчим хүчний дөрвөн блок барих гэрээнд гарын үсэг зурана. Энэ муж улсад оросын мэргэжилтнүүд “Куданкулам” атомын хоёр цахилгаан станц барьж байгаа юм. Орос улсад нефть, хийн орд газрыг хамтран боловсруулахад оролцох бодолтой байгаагаа Энэтхэгийн тал юуны түрүүнд илэрхийлсэн. Хоёр талын бараа эргэлтийг нэмэгдүүлэх дээд түвшинд тавьсан зорилтыг хэрэгжүүлэх тухай мөн багтжээ. Хоёр оронд эдийн засгийн өсөлтийн нааштай хандлага, хөрөнгө оруулалтын таатай уур амьсгал бүрдсэн нь дэлхийн эдийн засгийн өнөөгийн хүнд байдалд цаашдын хамтын ажиллагааны урьтал нөхцөл болж байна. Энэтхэгийн санхүүгийн төв Мумбайд болсон эмгэнэлт үйл явдлын дараахан Д.Медведев тус улсад айлчилж байна. Орос улс Мумбайд болсон халдлагыг мөрдөн шалгах, террористууд дахин халдахаас сэргийлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев айлчлалынхаа өмнөхөн энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Дэлхийд терроризмаас хамгаалах дэлхийг хамарсан систем байгуулах, энэ мэт халдлагыг таслан зогсоох бүх чиглэлээр хамтран ажиллахад бид бэлэн байна гэж тэр хэлэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав