Энэ форумд 32 орны төлөөлөгч оролцож, нано технологийн 100 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Нано шинэ материалыг өргөн хүрээнд ашиглаж байна. Тухайлбал “Аспект” холбооны оросын мэргэжилтнүүд нанотехнологийг ашиглан компьютерийн техникийн тэжээлийн блог бүтээжээ. Ийм тэжээлтэй зөөврийн компьютер 8-10 цаг тасралтгүй ажилладаг байна. Нанотехнологийг нисэх онгоц, автомашины үйлдвэрлэл, анагаах ухаан, мэдээлэл технологи, ахуйн электрон бараа, нефть химид ашиглах ирээдүй байна. Орос улсад нанотехнологийн хэд хэдэн багц үүсч байна гэж Орос улсын тулгуур судалгааны сангийн дарга Сергей Цыганов тэмдэглэжээ. Тэр хэлэхдээ: «Томск муж, хоёр дахь нь Доод Новгород, гурав дахь нь Самар муж юм. Би Томскийн профессор Мальцевын ажилтай танилцсан. Ус, материал, компьютерийн гол бүрэлдэхүүн хэсгийг амьд бичил организмаас бүрэн ангижируулах цуврал төхөөрөг юм. Доод Новгородын хавсарга физикийн хүрээлэнд хийжээ. Хэт улаан оптикийн маш олон материал байна. Самар хот бол машин угсралтын газар. Тольятийн Автоваз болон “Прогресс” пуужингийн үйлдвэр юм. Хэд хэдэн хүрээлэн үрэлт, бүх холхивчтой холбоотой бүхнийг бүтээж байна». Тус форумд энэ салбарын дэлхийд тэргүүлэгчдийг цуглуулжээ. Өнөөгийн байдлаар нанотехнологийн салбарт дэлхийн зах зээлийг эрчимтэй хувааж байгаа бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар энэ үйл явц 2015 онд дуусана. Тэр үед нанотехнологийн дэлхийн зах зээл бараг 3 триллион долларт хүрэнэ. Энэ хэсэгт АНУ, Япон, Европын Холбооны хэд хэдэн орон багтдаг. Орос улсын тухайд нанотехнологийн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлийг эзлэх бодолтой байна. Нийт хэмжээний ердөө 3 орчим хувь бөгөөд мөнгөн илэрхийллээр 100 тэрбум доллар болно. “Курчатовскийн хүрээлэн” эрдэм шинжилгээний төв эрдэм шинжилгээний ажлыг зохицуулж, “Роснанотех” улсын корпораци арилжааны хэсгийг бүрдүүлж байна. Хувийн төсөлд хамтран хөрөнгө оруулдаг эрдэм шинжилгээний сан юм. Компанид анагаах ухаан, экологи, эрчим хүч хэмнэхтэй холбоотой хэд хэдэн томоохон төсөл байгаа.

<сонсох>

орчуулагч Г.Нарангарав