Замын барилгачид саяхан стратегийн чухал ач холбогдолтой тойрог замыг ашиглалтад өглөө. Энэ зам хотын төв хэсгийн ачааллыг бууруулж, олимпийн объектыг барьж байгуулах барилгын материалыг зөөнө хэмээн манай сурвалжлагч Нина Семененко дамжуулав. Жугба-Сочи автомашины замын цогцолборыг ашиглалтад өгснөөр 2014 оны өвлийн олимп болох хотын тээврийн асуудлыг хагасыг шийдэнэ. 4 гаруй урт км замд хоёр хонгил, долоон гүүрний байгууламж, 873 метрийн урт газар доорх хонгил зэргээс бүрдэж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ашиглалтад өгсөн замын хэсэг нь олон улсын бүх шаардлагыг хангаж байгаа. Тухайлбал жигд, гадаргууг барьцалдуулсан, хэвгий, замын талбайн геометр хэмжигдэхүүн зэрэг 10 гаруй үзүүлэлтийг хангаж байна. Барьцалдуулах нь хамгийн чухал үзүүлэлт юм. Сочи хотод өвөлдөө эрс тэрс уур амьсгалтай байдаг. өдөртөө нэмэх градустай байсан хирнээ шөнөдөө зам хөлдөх жишээтэй. Тээврийн сайд Игорь Левитины хэлснээр олимпийн объектын ачааны ихэнхийг хуурай зам, агаар, усаар хүргэнэ. Үүний тулд урьдаас тооцсон төслийг хэрэгжүүлж байгаа тусгай “олимпийн тээврийн удирдамж” боловсруулж байна. «Ачаа хүргэх тээвэр, технологи, ар талын хангамжийн бүх үүргийг энэ удирдамжид багтаасан. Ирэх жилээс ажиллах анхны ажил гүйцэтгэгч олимпийн тосгонд ачааг үр ашигтай хүргэх зөвлөлгөө авана гэж И.Левитин хэллээ. Олимпийн объект хүртэл Сочи хотыг тойруулан барьсан замыг жилийн дараа бүрэн ашиглалтад өгнө. Барилгын ажил төлөвлөснөөс эрчимтэй өрнөж байгаа гэж “Сочи-2014” зохион байгуулах хорооны дарга Дмитрий Чернышенко ярив. Тэр хэлэхдээ: «Санхүүгийн хямарлыг үл харгалзан Орос улс өөртөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна. “Сочи-2014” төсөл энэ нөхцөлд манай орны хөрөнгө оруулалтыг татсан, хамгийн их хамгаалагдсан юм. Магадгүй дэлхийн хэмжээнд ийм байж болох юм. Сочи хотын замын барилгын ажил эрчмтэй үргэлжилж байна гэж Дмитрий Чернышенко үзэж байна. Өнгөрсөн хагас зуун жилд барьж байгуулсан шиг зам, холбоосыг 3 жилд барьж байгуулна. 2008 оны төгсгөлд тээврийн төгсгөлийг боловсруулж дуусч, барилгын ажил 2009 оны 1-р сард эхэлнэ. Үүнээс гадна ирэх жил уулын хүнд нөхцөлд байрлах гүүр, хонгил бүхий 10 км зам байгуулахаар төлөвлөж байна. Ирээдүйн олимпийн хот орчин үеийн тээврийн дэд бүтэц байгуулах, олимпийн бүх объектын барилгын ажлыг хугацаанд нь ашиглалтад өгөх баталгаа болж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав