Орос улсын төрийн тэргүүн террорист халдлагын дараа тус улсад айлчилж байгаа дэлхийн анхны тэргүүн юм. Автомат, гранатаар зэвсэглэсэн Пакистанаас ирсэн террористууд Мумбай хотод цуврал халдлага үйлдсэн юм. Халдлагад 200 орчим хүн үрэгдэж, хэдэн зуун хүн шархадсан байна. Мумбайд болсон халдлагын сөрөг үр дагаврын нэг нь Дели Ислмабадын харилцаа хөрсөн явдал юм. Энэтхэгийн санхүүгийн нийслэлд цус урсгасан халдлага үйлдсэн пакистаны лалын шашинтнууд бий болсон шалтгааныг АНУ хариуцах ёстой хэмээн америкийн нэрд гарсан хэвлэн нийтлэгч, улс төр судлаач Арно де Борчгрейв нарын лхагва гаригт тараасан мэдэгдэлд дурдсан байна. АНУ-ын дэмжлэгээр Пакистаны нутаг дэвсгэрт “буруу номтны эсрэг ариун дайн” лал болон жихадыг хамгаалах уриан дор зөвлөлтийн эсрэг эсэргүүцлийн бүлгийг АНУ-ын дэмжлэгээр байгуулсныг шинжээч сануулж таамаглалаа тайлбарлажээ. Эцсийн дүнд “Талибан”дараа нь “Аль-Каида” бүлэг байгуулагдсан. АНУ-ын бүс нутаг, мөн дэлхий дахинаа хэрэгжүүлж байгаа өнөөгийн бодлого олон улсын терроризмыг идэвхжүүлэхэд нөлөөлж байна гэж Дорно Дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Виктор Коргун үзэж байна. «АНУ-ын дэлхийг хамарсан бодлогын тухайд яривал тус улс дэлхий ертөнцөд өөрийн болзлоо тулгаж, ноёлох бодлоо өнөө хир орхиогүй. Үүний улмаас дэлхий дахинаа америкийн эсрэг үзэл санаа нэмэгдэж байна. Мумбайд алан хядах ажиллагаа үйлдсэн этгээдүүд харьялагддаг террорист байгууллага идэвхжихэд энэ нь чухал хүчин зүйл болж байна. Үүний зэрэгцээ Афганистаны нутаг дэвсгэрт нэвтэрч, талибудын эсрэг тэмцэл өрнүүлсэн тэр үеээс АНУ дэлхийн энэ бүс нутгийн байдлын төлөө хариуцлага үүрч байна. АНУ бүс нутагт болж байгаа бүхний төлөө хариуцлага үүрэх ёстой» гэж Виктор Коргун хэлэв. Америкийн шинэ ерөнхийлөгч Барак Обама засгийн эрхэнд гарахад Исламабад болон Шинэ Делийн хоорондын харилцаа сайжрах бүхий л боломжийг үгүй хийхийн тулд Мумбайд энэ алан хядах ажиллагааг үйлдсэн гэж Арно де Борчгрейв хэлэв. Харин АНУ-ын өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Мумбай хотод террористууд халдлага үйлдэсний дараа үүссэн хямарлыг зохицуулахын тулд нэн даруй Энэтхэг, Пакистан нисэх шаардлагатай болж байна. Ийм эмгэнэлт үйр дагаварт хүргэсэн Өмнөд Ази дахь урьдын бодлогыг хольж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав