Foto http://images.yandex.ruЭнэ өртөө Байгаль орчимд ирж байгаа экспортын ачааг зохицуулах ажлын үндсэн хэсгийг үүрдэг. “Гудок.Ру” вэб хуудсанд нийтлэгдсэн “Хэрэгтэй барилга” нийтлэлд энэ тухай өгүүлж байна. Та бүхэнд энэ нийтлэлийг сонирхуулъяа. “Ачаа зөөж, буулгах шинэ зогсоолд гол шугамын ачааны дийлэнх хэсэг нь төвлөрдөг. Хүнд жинтэй техникээс өгсүүлээд түргэн мууддаг бүтээгдэхүүн хүртэл янз бүрийн ангиллын ачааг буулгаж, ачих хэд хэдэн талбай дээрх зогсоолд багтдаг. Агуулахын төвлөрөл, ангиллын ажил хийдэг нэг зогсоолын талбай 3,5 га тул замын ажлын үзүүлэлтийг дээшлүүлнэ” гэж Дорно Сибирийн төмөр замын гааль-брокерийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Олег Черепахин ярьж байна. Үүнээс гадна энд гаалийн талбай, Эрхүүгийн гаалийн албаны шалган нэвтрүүлэх цэг ажиллах тул импорт-экспортын бараа тээвэрлэх баримт бичгийг нэг газар бүрдүүлэх боломжтой юм. “Энэ бүхэн үйлчилгээг сайжруулаад зогсохгүй вагоын эргэлтийн хугацааг хэмнэнэ. Хилээр нэвтрүүлж байгаа ачааг гаалиар шалгаж, ангилдаг Батарейная өртөөний ачаалал багасна”, гэж Олег Черепахин тэмдэглэв. Шинэ цогцоолборын хэд хэдэн талбай ирэх жилээс ашиглалтанд ороно. Бүх талбайг 2010 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм. “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг 5 жилийн дараа барилгын ажилд оруулсан 1,5 тэрбум рублээ нөхөнө гэж Дорно Сибирийн төмөр замын төлөөлөгчид тэмдэглэж байна. Энэ хугацаанд автомашин болон нисэх онгоцоор тээвэрлэсэн ачааг энэ зогсоолд ачиж, буулгаж, ангилж эхэлнэ. Ачаа зөөж, буулгах цогцолборыг Эрхүүгийн нисэх буудал, хотыг тойрсон автомашины замтай холбох холбооны засгийн газрын сайшаасан автомашины замыг ойрын ирээдүйд боловсруулахаар төлөвлөж байна. “Эрхүү хот тээврийн урсгалын уулзар дээр оршдог. Төмөр зам бүс нутгийг Өвөрбайгалийн өртөөний хилийн гарцтай, мөн Монголын хил дээр Наушк өртөө оршдог. Эрхүүгийн олон улсын нисэх буудал Зүүн өмнөд Азийн олон оронд олон маршрут тавьсан. Үүнээс гадна энд автомашины зам нийлдэг. Тиймээс ачаа зөөж, буулгах зогсоол болон агуулахын цогцолборыг зайлшгүй барих шаардлагатай байна” гэж Эрхүү мужийн бүс нутгийн хөгжлийн сангийн ерөнхийлөгч Алексей Козьмин хэлэв. Эрхүү мужийн захиргааны мэдээлснээр хямарлыг үл харгалзан 2011 онд бүс нутгийн импортын ачааны өсөлт жилд 8 хувиас багагүй байна. Агуулах, бараа ангилах талбай хүрэлцэхгүй байгаа асуудлыг шинэ цогцолбор барьж шийдэнэ. “Одоо бүс нутагт ачаа түр хадгалах агуулах дутагдаж, асар урт дараалал үүссэн байна. Үүнээс гадна Өвөр байгальд түргэн мууддаг бүтээгдэхүүн хадгалах бүх шаардлага хангасан агуулах өнөө хүртэл байхгүй. ТУХН-ийн орнууд болон Хятадаас авчирсан ногоо, жимс жимсгэнэ зэргийг хадгалах шаардлага гардаг. Ачаа зөөж, буулгах зогсоолыг барьснаар энэ бүх асуудлыг шийдэнэ” гэж Олег Черепахин хэллээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав