Эсрэгээр зарим хөрөнгө оруулагчид бизнес төлөвлөгөөнийхөө үр ашгийг дээшлүүлэх бодолтой байна. Орос улсын төр юуны түрүүнд эдийн засгийн онцгой бүс байгуулах ажлыг бүрэн хэмжээгээр санхүүжүүлсээр байна. Санхүүгийн хямарлын нөхцөлд эдийн засгийн тусгай бүс нь хямарлын эсрэг бодлогын хамгийн үр нөлөөтэй хэрэгслийн нэг болно. Хөрөнгө оруулагчдын зардлыг бууруулахын тулд эдийн засгийн энэ бүсийг байгуулахаар сэдсэн юм. Зам, харилцаа холбоо, эрчим хүчний объект, бизнес төв зэрэг дэд бүтцийг улсын хөрөнгөөр барьж байгуулсан юм. Хөрөнгө оруулагчдад ажил хэргийн таатай уур амьсгал бүрдүүлж, татвар, гаалийн давуу тал эдлүүлж байна. “Дэлхийн санхүүгийн хямарал эдийн засгийн онцгой бүсийн хөгжилд огт нөлөөлөхгүй бөгөөд ирэх жил улсаас тус бүсийг байгуулахад бүрэн санхүүжүүлнэ” гэж Эдийн засгийн онцгой бүсийг удирдах Холбооны улсын агентлагийн тэргүүн Андрей Алпатов мэдэгдэв. «Дэд бүтцийн объект барих тухайд илэн далангүй хэлэхэд хямрал бидэнд нөлөөлөөгүй. Санхүүжилтыг төсвөөр баталсан бөгөөд бид энэ хөрөнгийн хүрээнд дэд бүтцийг эрчимтэй барьж, цаашид ийм хурдаар объектыг идэвхтэй барина. Бид гадаадын компаниудад түгшиж байна. Одоохондоо хямарал гадаадын компаниудад эрс сөргөөр нөлөөлөөгүй байна. Хямарал ид үедээ байсан шинжээчдийн зөвлөлийн 10-р сарын төгсгөлд болсох сүүлчийн хуралдаанаар гадаадын 30 шинэ компанийг бүртгэж авсан. Нэр хүндтэй, нухацтай өрнөдийн компаниуд дээрх бүртгүүлсэн компанийн дунд байна. Гайхалтай нь хямарал тэдэнд эсрэгээр нөлөөлсөн. Тэдний бизнес төлөвлөгөөний үр ашиг нэмэгдэж, барилгын өртөг буурсан юм». Аялал жуулчлалын салбарт ажилладаг компаниуд хямарлын нөлөөг илүү их мэдэрч байгаа байх. Тэнд барьж байгуулах зочид буудал, усны цэцэрлэгт хүрээлэн, зоогийн газар, кафе зэрэгт зээлийн асар их эх үүсвэр шаардлагатай. Зээлийн хүү эрс нэмэгдсэн тул ирэх жил энэ бүст байгуулах барилгын ажил удааширч магадгүй хэмээн түгшиж байна гэж Андрей Алпатов тайлбарлав. Орос улсад одоогоор эдийн засгийн 13 онцгой бүс байгуулсан. Тухайлбал аж үйлдвэрлэл, техникийн-нэвтрүүлэх, аялал жуулчлал, амралт сувилалын салбарыг хэлж болно. Барилгын материал, автомашин зэрэг янз бүрийн бүтээгдэхүүнй үйлдвэрлэдэг гадааадын болон боросын томоохон 141 компанийг энд бүртгэсэн. “Эдийн засгийн онцгой бүс нь аажмаар улс оронд бодит үр ашгаа өгч байгаа бөгөөд энэ бол зөвхөн эхлэл юм” хэмээн Андрей Алпатов хэллээ. «2015 онд бид 1000 гаруй гадаадын компанийг татах ёстой. Гадаадын эдгээр компани 5 триллион гаруй рублийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүх шатны төсөвт 1 триллион гаруй рубль төлөх ёстой юм. Энэ бүст төсвийн хөрөнгө оруулалт 250 тэрбум рубль байна. Үүн дээр нэмээд нийгмийн асар их хөгжил байна. 140 гаруй ажлын шинэ байр, зам, нисэх буудал, нийгмийн дэд бүтцийг барина. Тэгэхлээр эдийн засгийн онцгой бүс байгуулагдахаасаа эхлэн үр ашгаа өгнө». Орос улсын зүгээс эдийн засгийн онцгой бүс байгуулахад онцгой анхаарал хандуулж байна. Улс оронд барилгад хяналт тавих ер бусын систем байгуулсан нь үүнийг баталж байна. Интернет вэб хуудсын www.rosoez.ru хаягаар бодит цагт барилгын ажил хэрхэн үргэлжилж байгааг вэб камераар харах боломжтой. Энэ нүсэр төслийн удирдагч Андрей Алпатов барилгын ажил өчигдрийнхөөс хэр ахисныг харахаас ажлын өдрөө эхэлдэг гэж Андрей Алпатов хэлэв. Орос улсын эдийн засгийн онцгой бүс нь үндэсний эдийн засгийн инновацийн хөгжлийн хүчтэй элементийн нэг билээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав