Амеркийн тэргүүн хатагтай асан, Нью-Йорк муж улсын сенатч Хиллари Клинтон тус улсын түүхэнд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших гурав дахь эмэгтэй болж магадгүй байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Барак Обамын томилсныг АНУ-ын конгресс баталбал тэрээр энэ албан тушаалд ажиллана. Спорт төдийгүй улс төрд шагналт эхний гурван байрт орох нь нэр хүндтэй хэрэг билээ. Хиллари Клинтонд онцгой анхаарал хандуулж байгааг үүгээр тайлбарлахгүй. Тэрээр Билл Клинтоныг ерөнхийлөгч байх хугацаанд дипломат харилцааны нарийн ширийн, төр засгийн олон түшмэд, дэлхийн тэргүүлэх улс төрчдийг таньсан юм. Тэгээд ч Нью-Йорк муж улсаас сонгогдсон сенатч, ухаантай, хурц яриа хэлтэй гэдгээртээ алдартай. Хатагтай Клинтоны үед АНУ-ын гадаад бодлого зөөлөрөх эсвэл илүү нааштай дүр төрхтэй болно гэдэгт олон тоймч эргэлзэж байна. Түүний тусламжтайгаар АНУ-ын нэр хүндийг гадаадад дээшлүүлнэ гэж Барак Обама найдаж байна. АНУ-ын гадаад бодлого амеркийн эрх баригч удирдлага, ерөнхийлөгч тодорхойлдог билээ. Сүүлийн олон арван жилийн байдлаас үзэхэд АНУ-ын гадаад бодлого консерватизм хандлагатай, америкийн манлайллыг батлах эрмэлзэлтэй буюу дэлхийд америкийн ноёлолыг тогтоох агуулгатай байна. Тэр эмэгтэй хүн тул АНУ-ын гадаад бодлогод өөрчлөлт оруулж магадгүй хэмээн зүрхлэн хэлсэн хүнд хатагтай Клинтон гоморхож магадгүй юм. Энд ердөө эрэгтэй хүнийг эрхэмлэх үзлийг буруутгасныг дагах хэрэгтэй. Амеркийн тэргүүлэх сэтгүүлд бичсэнээр тэрээр залуудаа эмэгтэйчүүдийн дунд анзаарагдахаар байжээ. Билл Клинтоныг ерөнхийлөгч байх үед Төрийн Департаментын тэргүүнээр анхны эмэгтэй хүн буюу Мадлен Олбрайт сонгогдоход АНУ Югославыг бөмбөгдсөн. Энэ газрын хоёр дахь эзэгтэй Кондолиза Райсын үед Вашингтон Ирак, Афганистанд дайн дэгдээсэн. Түүнийг энэ газрын тэргүүн байх үед АНУ Орос улс төдийгүй НАТО-ийн холбоотнуудтай эрс муу харилцаатай болсон билээ. Хууль тогтоогчид хатагтай Клинтоныг энэ албан тушаалд баталсны дараа юу болох вэ? Вашингтоны улс төрд эрс өөчлөлт гарна хэмээн горилох хэрэггүй болов уу. Хиллари Клинтоны дэлхийн улс төрийн асуудлаарх зарим байр суурийг сонирхуулбал: Орос улсаас болж Косовын хязгаарыг Сербээс тусгаарлах талаар олон улсын хэмжээнд тохиролцоонд хүрч чадаагүй хэмээн тэр үзэж байгаа. Тэрээр Орос улсад болсон ерөнхийлөгчийн сүүлийн сонгуулийг шүүмжилсэн. Ерөнхийлөгчийн кампанит ажлын үеэр болсон хэлэлцүүлэгт орос улсын ирээдүйн төрийн тэргүүний нэрийг мартсан. Гэсэн ч Хиллари Клинтон “их наймын бүлгээс” Орос улсыг хасахын эсрэг байсан. Тэрээр Иракаас АНУ-ын цэргийг гаргахыг тууштай тэмцэгч юм. Төвдөд болсон үйл явдлыг эсэргүүцсэнээ илэрхийлж Бээжинд очихгүй байхыг тэрээр олимпийн наадмын өмнө Жорж Бушт уриалж байсан юм. Тэрээр Ираны цөмийн хөтөлбөрийн тухайд ч хатуу байр суурь баримталж байна. Төрийн нарийн бичгийн даргын албыг хаших гурав дахь эмэгтэйн америкийн гадаад бодлогын талаар хэрэгжүүлэх алхамыг түүнийг албанд томилогдсоноос хойш шүүн тунгаах боломжтой.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав