НАТО-ийн оролцогч орнуудын Гадаад хэргийн сайд нар Брюссельд болсон уулзалтаар Орос улстай улс төрийн яриа хэлэлцээгээ сэргээхээр шийдвэрлэлээ. Орос-НАТО-ийн Зөвлөлийн албан бус хурал зохион явуулах санал тавив. Тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффер мягмар гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. Орос улс юуны түрүүнд Умард Атлантын эвсэлтэй хамтран ажиллахад бэлэн гэсэн дохио өгөв. Генерал Алексей Масловыг НАТО-д суух ОХУ-ын цэргийн шинэ ерөнхий төлөөлгөчөөр Брюссельд илгээв. Орос улс Өмнөд Осетид халдсан Гүржийн эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэсэн шалтгаанаар Москва НАТО-ийн харилцааг 8-р сард АНУ-ын санаачилгаар зогсоосон билээ. Тэр үед НАТО Гүрж бус Орос улс халдан түрэмгийлэгч болох сэтгэгдэл төрүүлэх үүднээс өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлсэн юм. Үнэн хэрэгтээ оросын цэргийнхэн энх тайван тогтооход Гүржийг албадах ажиллагаа явуулахдаа Өмнөд Осетийн энгийн хүн ам, энхийг сахиулагчдыг хамгаалсан билээ. Одоо нөхцөл байдал орвонгооороо эргэсэн байна. Саакашвилийн дэглэм халдан түрэмгийлсэн нь дэлхийн дахинаа тодорхой болсон. Яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа зөвхөн Москвад төдийгүй НАТО дээд зэргээр хэрэгтэй болохыг тус эвсэл эцсийн дүндээ ойлголоо. Талууд хамтран ажиллах бүрэн боломжтой. Энэ бол терроризм, мансууруулах бодисын худалдааг таслах зогсоох, пуужин, пуужингийн технологи, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, Афганистаны байдлыг тогтворжуулах зэрэг юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн дэвшүүлсэн европын аюулгүй байдлын шинэ бүтцийг бүрдүүлэх нь тусдаа сэдэв юм. Орос улсын аюулгүй байдалд нөлөөлж өөрсдийн аюулгүй байдлыг үл хангах үүргээ гишүүн орнууд биелүүлэх, НАТО тэгш эрхийн үндсэн дээр түншлэхэд бэлэн байгааг харгалзан Москва НАТО-тай харилцаа тогтооно гэж НАТО-д суугаа ОХУ-ын цэргийн шинэ төлөөлөгч тэмдэглэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав