Foto http://www.un.orgДэлхийн санхүүгийн хямарлыг үл харгалзан хөгжиж байгаа оронд үргэлжлүүлэн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа тухай Дохад болсон хөгжлийг санхүүжүүлэх асуудлаарх НҮБ-ын олон улсын бага хурлын төгсгөлийн мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Таван өдөр үргэлжилсэн бага хурлын ажлын гол үр дүн нь аж үйлдвэр хөгжсөн орнууд 2015 онд ядуу орнуудын хөгжилд ДНБ-хээ 0,7 хувийг зориулах, цаашид тэдний гадаад өрийн хэмжээг бууруулах тухай тунхаглал юм. Орос улс өөрийн зүгээс, мөн бусад хандивлагч орнууд ядууралтай тэмцэхэд хувь нэмэр оруулах, буурай орнуудын өрийн ачааллыг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Орос улсын төлөөлөгчдийн тэргүүн, Катарт суугаа элчин сайд Андрей Андреев Дохад болсон бага хурлын үеэр мэдэгдэхдээ, дэлхийн эдийн засаг, санхүүгий хямарлыг үл харгалзан Орос улс хөгжиж байгаа орнуудад тусламж үзүүлэх үүргээ баталж байна. Манай улс ямагт тусламж үзүүлэх байр сууриа хадгалсаар ирсэн гэж улс төр судлаач Виктор Кувалдин манай радиод өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Тэр хэлэхдээ: «Тухайлбал Орос улс 1990-ээд онд маш хүнд, хямарлын нөхцөлд байсан ч, хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудын эдийн засгийг санхүүжүүлж байсан. Юуны түрүүнд дэлхийн зах зээлийн ханшнаас хэд дахин бага үнэтэй нүүрс ус төрөгч нийлүүлж байв. Тэдний гадаад худалдаанд таатай нөхцөл бүрдүүлж байсан. Өнөө үед бид энэ жишгээс татгалзсан. Ямар хариутай вэ? гэсэн асуулт урган гарч байна. Олон улсын тохиролцоотой холбоотойгоор ядуу орнуудын өрийг тэглэх хөтөлбөрт бид идэвхтэй оролцож байна. Хөгжиж байгаа орнуудад тусламж үзүүлэх шинэ шат одоо эхэлж байна. Юуны түрүүнд дэлхийн эдийн засгийн хямарлын улмаас маш хүнд байдалд орж болох улс оронд онц чухал хүмүүнлэгийн тусламж үзүүлх явдал юм. Үүнээс дутахгүй чухал чиглэл байна. Орос улс түнш, холбоотнуудаа дэмжинэ. Манай улсыг ч үл тойрох дэлхийн санхүүгийн хямарлыг үл харгалзан одоо манай гадаад бодлогын гол бүрэлдэхүүн хэсэг болох стратегийн тусламж хэрхэн үзүүлэх асуудлыг боловсруулах нь чухал хэмээн оросын нэрд гарсан улс төр судлаач үзэж байна». Дохад болсон уулзалтын өөр нэг тэмдэглэх ёстой зүйл байна. Энэ уулзалтад европын тэргүүлэх орнууд, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын төлөөлөгч байхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа уулзалтад оролцогчид илэрхийлэв. Дэлхийн санхүүгийн хямарлаас гарах нэг хэрэгслийн хувьд “их наймын бүлгийг” өргөжүүлэх санал гаргасан Францын ерөнхийлөгч Николя Саркози уулзалтад үг хэлсэн цорын ганц европын төлөөлөгч юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав