Таиландын үндсэн хуулийн шүүх эрх баригч эвслийг бүрдүүлж байгаа гурван намыг тараах тухай шийдвэр гаргасан гэж манай тоймч Александр Редченко юуны өмнө тэмдэглэлээ. Тэднийг өнгөрсөн оны 12-р сард болсон бүх ард түмний сонгуульд саналыг будлиантуулсан хэрэгт буруутгажээ. Үүнээс гадна шүүх гурван намын удирдагч, өнөөгийн засгийн газрын тэргүүн Сомчай Вонсаватыг ойрын таван жилд улс төрийн ажиллагаанд оролцохыг хоригложээ. Таиландын улс төрийн хямарал, олныг хамарсан эмх замбараагүй байдал үргэлжилж байгаатай холбогдуулан 2008 оны 12-р сард болох Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ын дээд хэмжээний уулзалтыг ирэх оны 3-р сард шилжүүлсэн тухай зарлав. Энэ уулзалтыг 12-р сарын 14-18-нд Бангкок хотод явуулахаар анх төлөвлөсөн ч, дараа нь тус улсын хойд хэсэгт орших Чиангмай хотод зохионо хэмээн зарласан юм. Харин Таиландын Гадаад хэргийн сайдын хэлснээр дээд хэмжээний уулзалтыг цаг хугацаа, газрыг өөрчлөхөөр болжээ. Үүний зэрэгцээ арми нөхцөл байдалд оролцож байна. Хааны төрсөн өдөр буюу төрийн гол баярыг 12-р сарын 5-нд тэмдэглэх тул улс төрийн аливаа арга хэмжээг зогсоох шаардлагатай байгаа тухай Таиландын зэвсэгт хүчний ерөнхий командлагч цэргийн дээд албан тушаалтнуудтай зөвлөлдсөний дараа ард иргэд болоод сөргөлдөгч талуудад уриалжээ. Дүрэм журам сахихгүй тохиолдолд зохих арга хэмжээ авна хэмээн генерал сануулав. Түүний хэлснээр армийн тэргүүний хувьд эргэлт хийж, бүх асуудлыг түргэн шийдэж болох ч, олон улсын хандлага зэрэг хэд хэдэн сөрөг үр дагавартай гэжээ. Таиландад ашиггүй хандлага үүсч болох талтай. АСЕАН-ны дагалдах бүх арга хэмжээ, дээд хэмжээний уулзалтыг зохион явуулах хугацааг өөрчилснөөс хөрш орнуудын хандлага өөрчлөгдөж байна. Орос улс АСЕАН-ын бүрэн хэмжээний түнш юм. Тиймээс Москва Таиландын хөрш орнуудын адилаар Тайн вант улсад болж байгаа бүхэнд түгшиж байна. Таиландын дотоод улс төрийн байдалтай холбоотойгоор тэнд байгаа оросын иргэдийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа учир Москвад суугаа Таиландын элчин сайдыг Орос улсын Гадаад хэргийн яаманд урьсан юм. Орос улсын иргэдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээ авах хүсэлтийг Таиландын засаг захиргаанд уламжлахыг түүнд сонордуулав. Таиландын засгийн газар байдлыг намжаах, гадаадын тэр дундаа оросын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, эх оронд нь буцаах тухайд бүхий л арга хэмжээ авч байна гэж элчин сайд мэдэгдэв. Хүмүүнлэгийн төдийгүй Таиланд, Оросын харилцааны ач холбогдол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж байгаа зэргийг харгалзаж байгааг элчин сайд онцлон тэмдэглэв. Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн ажилтан Мария Федорова үүнтэй холбогдуулан ийнхүү хэлсэн юм. Тэрээр Зүүн өмнөд Азийн орнуудын газарт Таиландын асуудлыг хариуцдаг байна. «Миний бодож байгаагаар өнөөгийн засгийн газрыг эсэргүүцэгчид нэгдсэн зохион байгуулалттай хүчин байхгүй байна. Бангкокт зохион байгуулсан жагсаал цуглаан нь 2007 оны 3-р сард Украины дээд радаг тараасан “улбар”, болох “хөх цагаан” тулааныг надад санагдуулж байна. Гудамжны арга хэмжээнд оролцсон хүмүүст мөнгө төлж байсан санагдаж байна. Таиландын улс төрийн хямаралд тус улсын аялал жуулчлалын салбар өртсөн гэж хэлэх байна» гэж М.Федорова хэллээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав