Ерөнхий сайд В.Путины шууд эфирээр оросын ард түмэнтэй ярилцах нь ард түмэнтэй ярилцах хамгийн үр нөлөөтэй хэлбэр юм. Ард түмний сэтгэлийг түгшээж байгаа асуудлын тоймыг мэдэх боломж олгодог. Орос улсын засгийн газрын тэргүүн 12-р сарын 4-нд ард түмэнтэй шууд эфирээр холбогдох гэж байгаатай холбогдуулан Төрийн Думын дэд дарга Валерий Язев “Оросын дуу хоолой” радиод ийнхүү хэлэв. В.Путин ард түмэнтэйгээ ийнхүү ярилцдаг уламжлал тогтсон юм. Тэрээр ерөнхийлөгчийн албанд байхдаа оросын болон гадаадын иргэдтэй ийм хэлбэрээр ярилцсан юм. Тэрээр ерөнхий сайд болсноос хойш анх удаа ард түмэнтэйгээ энэ хэлбэрээр уулзах гэж байна. Энэ удаа В.Путин засгийн газрын тэргүүний хувьд, мөн парламентад олонхийн суудалтай “Нэгдсэн Орос улс” намын даргын хувьд асуултанд хариулна гэж Орос улсын парламентын доод танхимын дэд дарга Валерий Язев тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «В.Путин “Нэгдсэн Орос улс” намын тэргүүний хувьд анх удаа үг хэлэх учраас тус намд энэ ярилцлага их чухал юм. Шууд ярилцлагын дараа иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх тодорхой алхам хийдэг нь онцгой чухал юм. Хүн амын сайн сайхан байдлыг дээшлүүлэх, дэлхийн санхүүгийн уналттай холбоотойгоор засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэр үр нөлөөтэй болохыг ерөнхий сайд энэхүү ярилцлагаас ойлгож авдаг. Хямарлаас Орос улсад учрах хор уршгийг бууруулж, улс орны байдлыг дээд зэргээр сайжруулна гэж Валерий Язев тэмдэглэж байна. Орос улс дэлхийн гүрний хувьд байр сууриа дээшлүүлнэ». Иргэн бүр асуултаа урьдаас тавих боломжтой. В.Путинтай хийх ярилцлага эхлээгүй ч, их хэмжээний асуулт цуглажээ. Оросын иргэд, мөн олон орны иргэд дэлхийн санхүүгийн хямарлаас үүдэлтэй үр дагаврыг хэрхэн даван туулах, энэ хэр ноцтой, ажилгүй үлдсэн хүмүүс, дөнгөж сургуулиа дүүргэсэн залууст хэрхэн туслах зэрэгт одоо их түгшиж байна. Одоогийн байдлаар орон сууцны барьцаат зээл, бензиний үнэ, хөдөлмөрийн хууль тогтоомжтой холбоотой асуудал анхаарал их татаж байна. www.moskv-putin.ru вэб хуудаснаас хүмүүсийг хамгийн их түгшээж байгаа асуултыг сонирхож, өөрийнхөө тавих асуултыг мөн үлдээж болно. В.Путинтэй утсаар, интернетээр эсвэл мессеж бичиж холбоо барина. Гадаадаас +7-495-645-10-10 дугаарын утсаар залгаж болно. Асуултаа мессэжеер илгээх бол 0-40-40 дугаарт илгээнэ. Телевизийн “Россия”, “Вести” сувгаар “В.Путинтэй хийх ярилцлага” тусгай хөтөлбөрийг шууд дамжуулна. “Оросын дуу хоолой” радио В.Путины хариултыг улсамжлал ёсоор “ТУХН” орос хэл дээрх сувгаар шууд дамжуулна. “Оросын дуу хоолой” радиогийн www.ruvr.ru шууд ярилцлага хэрхэн болж өнгөрснийг унших боломжтой.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав