Улаанбаатар дахь Троицкийн сүм нь монголд байгаа үнэн алдартны шашны цорын ганц сүм юм. Энэ сүмд оросын 5 мянга гаруй иргэн, үнэн алдартны шашин шүтдэг бусад орны иргэд харьяалагддаг. Эдүгээ цогцолборыг сэлбэн шинэчилж байгаа бөгөөд энд гоо зүй, ёс суртахууны сургууль ажиллаж байна. Троицкийн сүмийн ширээт лам Алексей Трубач манай сурвалжлагч Ольга Ивановад хэлэхдээ: «Дүрслэх урлаг, вааран эдлэл хийх, балет, мэдээлэл зүй зэрэг 4 хичээлийг тус сургуульд зааж байна. Түүнээс гадна орос хэлний дугуйлан ажилладаг. Мөн ярианы орос хэл энд зааж байгаа юм. Орос ялангуяа монгол хүүхдүүд дугуйлан, секцид хамрагдахыг их сонирхож байна. Монгол болон орос-монголын сургуулиудад гэрээгээр ажиллаж байгаа орос багш нар энд хичээл заадаг. Үнэн алдартны шашны сүм зуны сургалт-чийрэгжүүлэх зусланг ёс суртахуун, гоо зүйн сургуулийн дэргэд энэ онд байгуулав. Монгол хүүхдүүд оросын мэргэжилтнүүд болон Монголд байнга суудаг орос хүүхдүүдтэй хамт дүрслэх урлагийн хичээлд сууж, театр студи, орос хэлний дугуйланд хичээллэж байна. Тэд компьютер дээрж ажиллаж сурсан. Хүүхдүүд долоо хоногт хоер удаа салхинд гарч, тоглож, усанд сэлсэн байна. Манай сургуулиудад хүүхдүүдээ сургахын хүссэн эцэг эхчүүд тааламжтай үедээ манайд ирэхийг урьж байна. Тавтай морилно уу! Монгол, орос хүүхдүүдэд ёс суртахуун, гоо зүйн хүмүүжил олгох, соелын үнэт зүйлийг ойлгуулах, амьдралын эерэг, сөрөг үзэгдлийг ялгаж таних, ёс суртахууныг ухамсарладаг болгоход сүмийн дэргэдэх сургуулийн зорилго оршиж байна”.
Асуулт: Спортын секц, дугуйлан сүмийн дэргэд ажиллаж байна уу?
А.Трубач: “Оросын бөмбөгөтэй хоккейн хүүхэд залуучуудын спортын 1-р сургууль сүмийн дэргэд байгуулагдсан. Монголын хоккейн холбоо тус сургуулийг хүлээн зөвшөөрсөн юм. Түүнчлэн тус сургууль хоккейн олон улсын холбоо болон тус холбооны даргатай холбоотой ажилладаг. Монголын бөмбөгтэй хоккейн дасгалжуулагч Выборов, Оросын гавьяат дасгалжуулагч Алфетьев нар хүүхдийн спротын сургуульд багшилдаг. Тус сургуулийн баг энэ оны 3-р сард Эрхүү мужийн засаг даргын нэрэмжит цом булаалдах тэмцээнд оролцож, нөхөрсөг цуврал тэмцээнд амжилт гаргасан. Спортын сургууль монгол, мөн нутгийн орос хүүхдүүдийг муу нөлөөнд автахаас сэргийлж, биеийн болон ёс суртахууны хүмүүжил олгоход тустай юм”.
Асуулт: Улаанбаатар хотын оршин суугчид үнэн алдартны шашинтай танилцах боломжтой юу?
А.Трубач: “Троицкийн сүмд ирдэг сүсэгтнүүдийн зүтгэлээр “Монгол дахь үнэн алдартны шашин” товхимолыг монгол хэлээр хэвлэн гаргасан. Монголын ард түмэн 18-р зуунаас өнөө хүртэл үнэн алдартны шашинтай танилцсан түүхийг энд харуулсан. Товхимолыг манай сүмд үнэ төлбөргүй тарааж байна. Үүнээс гадна үнэн алдартны шашны сонинг орос, монгол хэлээр гаргахаар төлөвлөж байна”.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав