Foto http://aisttv.ruМанай “Оросын дуу хоолой” радиогийн Монгол хэлний редакцийн тоймч Ольга Павлович саяхан Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа орос, монгол хэлээр нэвтрүүлгээ цацдаг “Аист-Монголия” телевизийн мэдээллийн хөтөлбөрт оролцсон юм. Тус телевизийн гүйцэтгэх захирал Намхай түүнийг мэдээллийн хөтөлбөртөө урьж, Халхын Голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан, “Оросын дуу хоолой” радиогийн талаар ярихыг хүсчээ. Ольга Павлович юуны түрүүнд Намхайгаас ярилцлага авсан байна. Тэрээр 1980-аад онд Эрхүүгийн улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультетыг дүүргэсэн тул оросоор тун сайн яридаг юм. “Аист-Монголия” телевизийн сувгийн бүх ажилтнууд оросоор сайн яридаг байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр Намхайтай хийсэн ярилцлагыг хүргэе.
Асуулт: Монголын зах зээлд орос хэл дээрх телевизийн суваг нээх болсон шалтгаанаа ярихгүй юу?
Д.Намхай: “Монголын зах зээлд англи хэлээр нэвтрүүлгээ цацдаг АНУ, Их Британийн телевизийн суваг хэдийн ажиллаж эхэлсэн. Харин Орос улс манайхтай хамгийн ойр оршдог. Энэ улстай бид түүх, улс төр, эдийн засгийн нягт харилцаатай. Монгол Улсад ЗХУ, Орос улсад сурч, орос хэлээр яридаг олон хүн бий. Үүнээс гадна манай улсад оросын бизнесийн байгууллага, барилгын компанийн төлөөлөгчид ажилладаг, тиймээс манайд болж байгаа үйл явдлын талаарх мэдээллийг тэдэнд хүргэх нь чухал гэж бид үзсэн. Оросын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн хувьд Монгол улсад бүртгүүлсэн. Манай телевиз 24 цагийн турш нэвтрүүлгээ цацдаг. Зүүн Сибирьт 1990 онд байгуулагдсан төрийн бус анхны телевиз Эрхүү хотын “Аист” телевизийн хөтөлбөрийг мөн ашигладаг. “Аист” компани саяхныг хүртэл Улаанбаатар хотод сурвалжлагчийн товчоогоо ажиллуулж, Ю-Бн-Эс телевизийн сувгаар өдөр бүр 15 минут мэдээгээ цацдаг байсан. “Аист-Монголия” телевиз бие даан мэдээ, нэвтрүүлгээ цацаж 2 жилийн нүүр үзэж байна”.
Асуулт: Танай телевизийн сувагт ямар хүмүүс ажилладаг, ямар нэвтрүүлгийг үзэж болох вэ?
Д.Намхай: “Сэтгүүлч, оператор, монтажчин бүгд монгол хүн байгаа. Мэдээллийн ерөнхий редактор Евгений Павлов гэж хүн байгаа. Би гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Бусад бүх удирдлага Эрхүү хотод ажилладаг бөгөөд бид тэндээс Монголын үзэгчдэд тусгайлан сонгож, бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээж авдаг. Тухайлбал зугаа цэнгээний, эмэгтэйчүүд, оросын шоу-бизнесийн оддодтой хийсэн ярилцлага бусад нэвтрүүлэг байдаг. Манай телевизээр гаргадаг зөвлөлт, оросын кино, мөн ойрын үед монгол орчуулгатай дамжуулах орчин үеийн цуврал киног үзэгчид их сонирходог. Улаанбаатар хотод бид “Сей Час” нэртэй мэдээллийн хагас цагийн хөтөлбөр бэлтгэж байгаа. Энэ хөтөлбөр өдөрт 5 удаа монгол хэлээр, дараа нь орос хэлэр гарна. Энэ хөтөлбөрөөр Монголд болсон сүүлийн үеийн үйл явдал, тус улсын нутаг дэвсгэрт болсон орос-монголын харилцааны тухай юм. Орост болсон үйл явдлын талаар бид ойрын үед мэдээллийн багц дамжуулахаар зэхэж байна. Манай суваг үзэгчдээс нэлээд өндөр үнэлгээ авсан бөгөөд тус улсад 20-иод байдаг телевизийн янз бүрийн сувагтай тодорхой өрсөлдөөн бий болгож байна. Гэхдээ бид бусад сувгуудтай хамтран ажилладаг. “Оросын дуу хоолой” радиотой мөн хамтран ажиллахад бэлэн байна”.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав