Канадын Торонто хотод болж байгаа “Дэлхийн өргөө гэр-2008” олон улсын арга хэмжээний зочид татар гэрийг хамгийн их сонирхов. “Метро Холл Ротунда” байранд Канадын нутагт оршин суугаа үндэстний соёлыг илтгэсэн үзмэрийг тавьжээ. Эдгээр ард түмний дотор татар үндэстэн хамгийн их анхаарал татаж байна. Оросын Татарстаны бүгд найрамдах улсын төлөөлөгчдийн тусламжтайгаар жинхэнэ татар гэрийг барьжээ. Торонтод барьсан татар гэр бусад үндэстний гэрээс ялгарч байв. Энэ нүүдэлчдийн сууц төдийгүй амрах өргөө юм. Багахан цонхтой нарийхан модоор хийсэн зургаан өнцөгт хэлбэрийн асар том модыг газар шааж, чулуугаар бэхэлж, шавраар эвдэг байна. Конус хэлбэртэй дээврийг сургаагаар бэхэлсэн даавуугаар бүтээдэг. Татарстанд баяр наадам, олон нийтийн өргөн зугаалгын үеэр ийм гэр барьдаг. Энэ гэргт олон хүн багтахаас гадна салхи, шуурганд хийсэхгүй, бороо шороонд нэвтэрдэггүй байна. Канадад Ижил мөрний эргээс эсгий хивс, сав суулга, хөшиг, татар үндэсний хувцас, том болон англи хэл дээрх Татарстаны бүгд найрамдах улсын зургийг авчирчээ. Мэдээж хэрэг зочдыг будаатай хуурга, гурвалжин хэлбэртэй хуушуур, нугасны тосонд шарсан амттан зэргээр дайлсан юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав