Эрхэм радио сонсогчид, орос дууг шүтэн бишрэгчид ээ сайн байцгаана уу. Манай нэвтрүүлгийн хөгжмийн долгионоор та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаад таатай байна. Оросын эстрадын дуучин Валерийн дуугаар нэвтрүүлгээ эхэлье. Оросын нэрд гарсан дуучийн     Валерийн “Намайг явуулч” дууг та бүхэнд хүргэлээ. Би өнөөдөр түүний уран бүтээл, амьдралынх нь тухай өгүүлнэ. Дуучин Валерия сайхан хоолой, уянгын дуугаараа бараг 20 жил оросын сонсогчдын чихийг мялааж байна. Тэрээр эстрадын дуу, оросын сонгодог романс, гадаадын нэрд гарсан дуунуудыг олны хүртээл болгожээ.
     Валерия саяхан “Амьдрал, нулимс, хайр сэтгэл” нэртэй ном бичсэн байна. Дуучин бүсгүй энэ номондоо уран бүтээлийн болон хувийн амьдралд тохиосон аз жаргалтай, гунигтай мөчүүдээ өгүүлсний дотор хүү, охин хоёр төрүүлсэнд асар их аз жаргал эдэлжээ. Валерийн уран санд эмэгтэй хүнтэй холбоотой дуунууд их байдаг нь үүнтэй холбоотой байх. Хүнд амьдралыг өөрөө даван туулснаа дуулдаг. Тухайлбал энэ дууг “Ердийн хэрэг” нэртэй.
     Валерия урлагийн гэр бүлд өсч торнижээ. Эцэг эх нь хоюулаа хөгжимчин. Валерия төгөлдөр хуурын хөгжмийн сургууль төгсөөд дараа нь Москвагийн хөгжмийн академийн эстрадын дуулаачийн ангийг төгсжээ. Оросын эстрадын нэрд гарсан дуучин Иосиф Кобзон түүний багш юм. Оросын романсыг орчин үед нийцүүлж найруулсан цомог нь түүний анхны уран бүтээлийн нэг билээ. Дуучны энэ сонирхолтой бүтээлийн ачаар олон сонсогч орос дуу, хуучны дууны түүх, соёлтой танилцсан юм. Эрхэм сонсогчид оо, одоо та бүхэнд Валерийн дуулсан романсын нэгийг хүргэе. Энэ дуу “Амьдралд нэг л удаа уулзана” нэртэй юм.
Валерий өнөө үед идэвхтэй ажиллаж байна. Тэрээр шинэ дуу бичүүлж, Орос орон даяар аялан тоглолт хийж байна. Дуучин олон нийтийн ажилд оролцох болжээ. Дуучин энэ жил НҮБ-д илтгэл тавьсан байна. Орчин цагт хүнийг худалдаж, боолчилж байгаа олон улсын сэдвийг тэр илтгэлдээ хөндсөн байна. Валерийн хувьд энэ их эмзэг сэдэв байлаа. Тэр эх хүн. Түүний хүүхдийн ирээдүй, аюулгүй байдал, хөгжил түүний амьдралд чухал ач холбогдолтой. Дуучин бүсгүйн хувийн амьдралын энэ хэсэг та бүхэнд сонирхолтой байж магадгүй. Валерия хоёр йогоор хичээллэсэн. Ийнхүү хичэллэснээр Валерий сайхан харадаад зогсохгүй орчин үеийн амьдралын олон асуудалд зохистой хандахад тус болж байна. Манай нэвтрүүлэг дуусч байна. Валерийн дуулсан бас нэг хүн төрлөхтний мөнхийн сэдэв хайр дурлалын тухай дууг та бүхэнд хүргэе.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав