Д.Медведевийн Бразилд хийсэн айлчлалын нэг үр дүн ийм байлаа. Орос улс БОЭХ бүлэгт их найдаж байна. Хэрэв энэ бүлэг үнэхээр ажиллаж эхэлбэл дээрх бүлгийн орнууд тэргүүлэх байр суурь эзэлж байгаа хөгжиж байгаа орнуудын нөлөө нэлээд нэмэгдэнэ. Хөгжингүй орнуудад дэгдсэн хямарал дэлхийн эдийн засгийн өсөлтийн 75 хувь нь ноогдож байгаа хөгжиж байгаа орнуудад нэмэлт боломж олгож байна. Олон улсын шинжээчид хэдэн жилийн өмнө БОЭХ бүлэг 2030 онд дэлхийн эдийн засгийн дүр зургийг тодорхойлно хэмээн хэлж байсан. Энэ бүлэгт багтдаг орнуудыг эдийн засгийн хөгжлийн өндөр өсөлт төдийгүй тэдний тавьсан зорилт нэгтгэж байна. Эдийн засгийн дээд сургуулийн профессор Иосиф Дискин ярьж байна:
«Эдгээр дөрвөн орон инновацийн хөгжилд шилжих зорилт тавьсан. Эдийн засгийн хувьд энэ зорилт тэднийг нэгтгэж байна. Глобалчлалын тухайд ч тэд нэг зорилт тавьсан. Тэд дэлхийн санхүүгийн журмыг дорвитой өөрчлөхийн төлөө байна. Эдгээр орон эдийн засгийн хувьд жинтэй үүрэг гүйцэтгэж байгаа болохоор дэлхийн санхүүгийн систем одоогоор тэдэнд тохирохгүй байна. Нөлөөгөө аажмаар алдаж байгаа эдийн засагтай орнуудын төлөөлөгчид уламжлал ёсоор Олон Улсын валютын сан, Дэлхийн банкийг удирдаж байна. Хятад, Орос, Бразил, Энэтхэг улсын аль нь энэ байгууллагад хангалттай төлөөлөл байхгүй байна. Энэ журмыг дорвитой өөрчлөх хэрэгтэй. БОЭХ бүлгийн орнууд энэ асуудлаар ерөнхий байр суурь боловсруулна» гэж эдийн засагч Иосиф Дискин тэмдэглэж байна. Хэдэн бүлэгт хуваагдсан дэлхийн нөлөө бүхий эдийн засаг хүчний хэд хэдэн туйл бий болгоно гэсэн хэд хэдэн шинжээчдийн таамаг батлагдаж байна. Сүүлийн үед олонтаа ярьж байгаа олон туйлыг гарцаагүй цогцлуулна. БОЭХ бүлгийн улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн болон олон асуудлаар ашиг сонирхол давхцаж байгаа учраас тус бүлэг нөлөөлөх геополитикийн төвийн нэг болж байна. БОЭХ бүлгийн орнуудын ДНБ-ийн нийт хэмжээ АНУ-ын ДНБ-тэй дүйцэхээр байна. Энэ харилцаа цаашдаа Америкт ашиггүй байдлаар эргэж магадгүй юм. Дэлхийн эдийн засгийн тоглогчийн хувьд БОЭХ бүлгийн гүйцэтгэх үүрэг цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэнэ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав