Гүржийн парламентын спортын асуудал эрхэлсэн комисс энэ наадмыг дэлхийн өөр хотод зохион явуулахыг Латвийн парламентын спортын асуудал эрхэлсэн дэд комиссоос хүссэн юм. Гүржийн хүсэлтэд нааштай хариу өгсөнгүй. Олимпийн наадмыг улс төрийн хонзогнолд хэрхэвч ашиглаж болохгү гэж Латвийн дэд комиссийн гишүүн, каноэ завьны олимпийн аварга Иван Клементьев мэдэгдсэн юм. Спорт мөргөлдөөнийг дэвэргэх бус, энх тайван, найрамдалыг дэмжихэд чиглэсэн гэж тэр үзэж байна. Оросын улс төр судлалын хүрээлэнгийн захирал Сергей Марков “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа: «Тамирчид спортыг улс төржүүлэх, тэднийг тэмцээн уралдаанд оролцоход саад хийхэд ямагт дургүй байдаг. Өвлийн Олимпийн наадмыг Сочи хотоос өөр хотод зохион явуулахаар бол олон ярвигтай асуудал үүсэнэ. Олонх нь таимирчин байсан Олон улсын олимпийн хорооны түшмэд үүнийг ойлгож байгаа. Тийм болохоор 2014 оны өвлийн олимпийн наадмыг Сочи хотоос өөр хотод зохион байгуулах Гүржийн хүсэлтийг тэд авч үзээ ч үгүй хэмээн Сергей Марков хэлэв. Энэ оны 8-р сард зэвсэгт мөргөлдөөн гарсан Өмнөд Осеттэй газар зүйн хувьд Сочи хот ойрхон байгаа учраас олимпийн наадмыг Сочи хотод зохион явуулахаас татгалзах саналыг Гүржийн олимпийн хорооны нэгдүгээр дэд ерөнхийлөгч Рамаз Гоглизе гаргасан байна. Энэ бол шалтгаан биш хэмээн үзжээ. Спортын байгууллага улс төртэй хутгалддаггүй бөгөөд 2014 оны олимпийн наадмыг Сочи хотоос өөр хотод зохион байгуулахгүй гэж Европын Олимпийн хорооны ерөнхийлөгч Патрик Хики хэлсэн юм. Орос улсын засгийн газар, 2014 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны танилцуулсан аюулгүй байдлын баталгаанд сэтгэл хангалуун байгаагаа Олон улсын олимпийн хороо илэрхийлсэн билээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав