Их сонирхолтой баримт бичиг боловсруулсан байна. Манай улс төрийн тоймч Андрей Пташников тайлбарлахдаа:АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөл “2025 он хүртлэх дэлхийн хандлага, өөрчлөгдөж буй ертөнц” сэдэвтэй баримт бичгийг бараг хоёр жил боловсруулжээ. Америкийн тагнуулчид улс орны шинэ ерөнхийлөгчид дэлхийн ирээдүйг хэрхэн дүрсэлсэн бэ? АНУ ойрын 20 жилд ямар үүрэг гүйцтгэхийг юуны түрүүнд сонирхоё. Тэдний таамагласнаар Америк хүчтэй улс хэвээр үлдэх ч, дэлхий, эдийн засаг, цэргийн салбарт зонхилох байр сууриа алдана. Эдийн засгийн салбарыг авч үзвэл энэ таамаглал хэрэгжиж байна гэж хэлэх байна. Санхүү зэрэг үндсэн баялаг өрнөдөд бус дорнод төвлөрнө гэсэн сэрэмжлүүлэг ч хэрэгжиж байна. Хятад улс эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд 2-р байр, зэвсэглэлийн түвшингээр 1-р байрт ороно гэсэн үг юм. Хэдийгээр доллар дэлхийн нөөцийн валют байхаа болих ч, АНУ дэлхийн эдийн засагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Энэтхэг, Турк, Индонез, Иран улс хамгийн нөлөө бүхий улс болно. Одоо Орос улсын тухайд хэрхэн таамагласныг авч үзье. Тэдний таамагласнаар Орос улс 2025 онд хөгжлийн түвшингээр дэлхийд 5-р байрт орж, олон улсын нөлөө нь эрс нэмэгдэх аж. Үүний тулд Орос улс дэлхийн эдийн засагт аль болох нэгдэж, илүү нээлттэй байж, хүн ам зүйн асуудлыг шийдэх хэрэгтэй юм. Америкийн тагнуулчдын зөвлөлгөөнд талархах хэрэгтэй ч, Орос улс энэ бүх асуудлыг идэвхтэй шийдэж байгааг сануулах нь зүйтэй. Баримт бичгийг боловсруулсан хүмүүсийн үзэж байгаагаар хойд, өмнөд Солонгос 2025 онд тайван замаар нэгдэх аж. Цөмийн зэвсэг ашиглах аюул занал төдий л их биш хэдий ч, Ойрх Дорнод дэлхийн хурцадмал бүс нутаг хэвээр байна. Харин байгалийн нөөцийг эзэмших өрсөлдөөн дэлхийд эрс нэмэгдэнэ. Үүний улмаас зэвсэгт мөргөлдөөн ч гарч магадгүй. Учир нь дэлхийн хүн ам тэрбум гаруй хүнээр нэмэгдэж 8 тэрбумд хүрэх юм. Цаг уурын өөрчлөлтийн улмаас цэвэр ус, хүнс хомсдож болзошгүй гэнэ. Гэхдээ орчин үеийн түлшний гол төрөл нефть, хийг орлуулах бүтээгдэхүүн 2025 онд бий болно гэж тэд таамаглажээ. Шинэ эсвэл, эрчим хүчийг орлуулах бүтээгдэхүүнийг өндөр өртгөөр үйлдвэрлэх учраас энэ ашиггүй байна. АНУ-ын үндэсний тагнуулын зөвлөлийн шинжээчдийн таамаглалын гол агуулга нь ирээдүйд дэлхий ертөнц олон туйлт болно гэжээ. Нэг улс хүсэл, шаардлагаа бусад улсад тулгах боломжгүй болох юм. Орос улс ийм ертөнцийг байгуулахыг уриалж байгаа. Санаа нийлсэн багагүй улс орны хамт энэ зорилгод хүрэх тодорхой алхам хийж байна. Америкийн тагнуулчдын үзэж байгаагаар энэ хүч чармайлт амжилттай хэрэгжиж байна. Тэгвэл дэлхий ертөнц илүү тогтвортой, урьдаас тодорхойлох боломжтой болно. Энэ баримт бичгийг танилцуулахаар бэлдсэн АНУ-ын шинэ ерөнхийлөгч ийм ертөнцөд хялабархан арга барилаа олно.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав