Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Гаванад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Гүрж, Украин улсыг НАТО-д элсүүлэх асуудлаар АНУ-ын засаг захиргааны байр суурь өөрчлөгдсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. НАТО-д элсүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг эдгээр оронд олгохоос татгалж байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс саяхан мэдэгдсэн тухай манай тоймч Александр Ватутин сануулж байна. Вашингтоны байр суурь хоёрдмол санаатай байна. Гүрж, Украин эрт орой хэдийд ч гишүүнээр элсэх үйл ажиллагааны төлөвлөгөөгүйгээр НАТО-д элсэнэ хэмээн Цагаан ордон ойлгуулсан. Гэсэн ч, Төрийн нарийн бичгийн даргын дээрх мэдэгдлээс эдгээр орон Умард Атлантын эвсэлд гишүүнээр элсэхэд бэлэн биш хэмээн ойлгогдлоо. Москва ч үүнийг үнэллээ. Д.Медведев энэ талаар хэлэхдээ: «Одоогийн засаг захиргааны үйл ажиллагааны төгсгөлд ухаарсан нь харамсалтай ч, үүнд сэтгэл хангалуун байна. Ямар ч тохиолдолд энэ нь өнөөгийн үйл хэргийн тайлбар юм. Америкчүүд европчүүд эсвэл өөр хэн нэгнийг анхааран сонсож, хамгийн гол нь энэ үзэл санаа урьдынх шиг утга учиргүй, мөн гүнзгийрээгүй байгаа нь чухал». Гүрж, Украин улсыг НАТО-д элсүүлэх тухайд ямагт санал зөрөлдөөнтэй байсан нь нууц биш ээ. НАТО-ийн хуучин гишүүн Герман, Франц, Нидерланд, Бельги, Норвег, Люксембург улс энэ санаанд нэлээд эргэлзээтэй хандаж байсан юм. НАТО хилд нь дөхөж байгаад Орос улс түгшиж байгаад энэ улсууд нэлээд ноцтой хүлээж авсан юм. Өнгөрсөн зууны 1990-ээд онд тэд тус эвсэлд шинэ гишүүн элсүүлэхгүй байх санал гаргаж байсан. Эдгээр орон Европын Холбооны өмнөөс хэтдээ чөлөөт худалдааны бүс байгуулах, хилээ нээх асуудлыг тусгасан стратегийн түншлэлийн тухай гэрээ байгуулахаар Москватай яриа хэлэлцээ хийж байгаа энэ үед НАТО-г өргөжүүлэх тухай яриа нь “хүйтэн дайн гэгч” хууч өвчин давтагдаж байгаа мэт харагдаж байна. Нөгөө талаас АНУ-ын дэмжлэгээр сүүлийн жилүүдэд Умард Атлантын эвсэлд нэгдсэн улс орнууд Гүрж, Украиныг тус эвсэлд элсүүлийг нэлээд дэмжиж байна. Энд хоёр хүчин зүйл байна. Нэг талаас НАТО-ийн залуу гишүүд зөвлөлтийн эзэнт улсын тушаа тэдэнд дарамт болохгүй болохыг харуулах хүсэлтэй байна. Нөгөө талаас Вашингтоноос ашиг хүртэх бодолтой байна. Өөрсдийн нутаг дэвсгэрт америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулах асуудалд энэ хамаатай. Орос-НАТО-ийн Зөвлөлийн ажлыг сэргээх тухай Вашингтоны дохиог Москва нааштай үнэллээ. Тус эвслийн Гадаад хэргийн сайд нар 12-р сард уулзасны дараа энэ бүхэн биелбэл Орос улс НАТО-ийн түншүүддээ аюулгүй байдлын хуваагдашгүй байдлын асуудлыг тавих бодолтой байна. Хоёр орны хамтын ажиллагааны механизм энэ зарчимд тулгуурладаг. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын үзэж байгаагаар НАТО-г зохиомлоор өргөжүүлэх нь европын тогтвортой байдлыг бэхжүүлэх цогц зорилтыг харгалзаагүй бөгөөд аль нэг улсын аюулгүй байдлыг алдагдуулах алхам үл гаргуулах тухай дээд түвшинд тохиролцсоныг зөрчиж байна гэжээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав