Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Перу, Бразил, Венесуэл, Кубад хийсэн долоо хоногийн айлчлалын дүнг ийнхүү дүгнэлээ. Орос улс бүс нутгийн түншүүдтэй бүрэн хэмжээнд харилцаа тогтоож, бусад орны өрсөлдөөнөөс эмээхгүй байна гэж тэр хэлэв. Латин Америкийн орнуудтай хүмүүнлэг, эдийн засаг, эрчим хүч, цэрэг-техникийн салбарт хамтран ажиллана гэж Орос улсын ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. Энэ нь гурав дахь орны эсрэг чиглээгүй бөгөөд олон улсын аюулгүй байдалд хор хохирол учруулахгүй. Гэсэн ч, хамтын ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг байх ёстой гэж Д.Медведев нэмж хэлэв. Орос улсын ерөнхийлөгчийн айлчлалын эрчим хүчний асуудлыг хөндсөн хэсэг онцгой ач холбогдолтой байв. Орос улс эрчим хүчний гүрний статусаа батлав. Нефть, хийн салбарын стратегийн гэрээнд гарын үсэг зурсан Венесуэлтай тогтоосон хамтын ажиллагаа хамгийн ахицтай нь байлаа. Гурав дахь оронд хамтран ажиллах, нефтийн ордыг тандан судлахад Бразилийн “Петробаз” компанитай хамтын ажиллагааг тогтоож байна. Куба, Перуд төсөл хэрэгжүүлнэ хэмээн Д.Медведев хэлэв. «Эрчим хүч гэсэн энэ уламжлалт сэдвээс үзэхэд айлчлал сонирхолтой, шахуу хөтөлбөртэй байлаа. Нефть үйлдвэрлэгч гол орнууд нефтийн үнэ унаж байгаад түгшиж байна. Орос, зөвлөлтийн удирдагчид очиж байгаагүй улс оронд бид айлчилсан. Энэ улсуудад анхаарал хандуулж байгаагүй юм. Бид эдгээр улстай эдийн засгийн хувьд ч гэсэн одооноос бүрэн хэмжээнд, харилцан ашигтай хамтран ажиллана гэж найдаж байна. Энд өрсөлдөөнөөс ичиж, эмээх шаардлагагүй. Тулаанд зоригтой орох хэрэгтэй». Бид өрсөлдөөнт ертөнцөд оршин сууж байна. Хөгжлийн өөрийн гэсэн чиглэлтэй бусад орон байгааг нүдээ аниад өнгөрч болохгүй. Бид өөрсдөө олон төслөөр бусад түншээс илүү болохоо батлах ёстой. Хамтын хүчээр төсөл хэрэгжүүлэх шаардлагатай болох нь тодорхой болбол ашгаа урьдчилан тохиролцсоны дагуу хуваах хөрөнгө оруулалтын нэгдсэн сан байгуулах хэрэгтэй. Олон улсын хэмжээнд хамтран ажиллахад латин Америк хамгийн их сонирхол татаж байна. Орос улс үйл ажиллагааснаас олсон ашгаа төвлөрүүлж дараа нь түүнийгээ тохиролцсоны дагуу хувааж авах нэгдсэн сан байгуулахад нэгдэж байна. Д.Медведевийн тус тивд хийсэн айлчлал латин Америкийг дахин нээж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав