Хотын 10 янзын цэгт тухайлбал “Таж-Махал”, “Трайдент” таван одтой зочид буудалд дэлбэрэлт, буудалцаан болсны уршгаар 130 гаруй хүн үрэгдэж, хэдэн зуун хүн шархаджээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон олон орны удирдагч олон хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан Энэтхэгийн ерөнхий сайдад эмгэнэл илэрхийлэв. Мумбайд болсон эмгэнэлт үйл явдлаас олон улс терроризм болоод түүний учир шалтгаанд шинээр анхаарал хандуулахад хүрч байна. Лалын зэвсэгт этгээдүүд чанд бэлтгэж, зохион байгуулалттайгаар Мумбайд дэлбэрэлт үйлдсэн, өөрсдийгөө Маогийн үзэл санааг дэмжигчид хэмээн нэрлэсэн, зүүнтний талыг баримтлагч хувьсгалчид Энэтхэгийн Чхаттисгарх муж улсад алан хядах ажиллагаа үйлдсэн, кашмирын салан тусгаарлагчид гэнэт халдсан, мөн Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байрладаг Ассамыг чөлөөлөх Нэгдсэн фронтын зүүнтнийг баримтлагч үндсэрхэг үзэлтнүүд цуврал халдлага үйлдлээ. Энэ бүх бүлэг нэг гинжин холбоотой. Хэт даврах болон салан тусгаарлах бүлэглэлүүд хэзээ ч хамтран ажиллаж чадахгүй мэт санагдаж байсан юм. Үнэн хэрэгтээ энэ тийм биш юм. Энэтхэгийн террористуудын үйлдсэн гэмт хэргийн хүрээ, үйл ажиллагаагаа дээд зэргээр зохион байгуулсан байгаа зэрэг нь энэтхэгийн хууль тогтоох байгууллагад тэд хамтран ажилладаг террорист халдлагаа хаана, хэзээ үйлдэхээ урьдаас боловсруулдаг болохыг хэлж өглөө. Энэтхэгийн янз бүрийн террорист бүлэглэлийн хооронд төдийгүй хөрш Пакистан, Бангладеш улсын террорист бүлэглэлүүд ийнхүү уялдаатай ажилладаг байж таарлаа. Террорист ажиллагааг ерөнхийд нь зохицуулж байдаг терроритс төв байдгийг үгүйсгэх аргагүй юм. Энэтхэгийн тусгай албадад байгаа мэдээлэл энэ дүгнэлтийг баталж байна. Эдгээрийн заримыг хэвлэлд нийтэлснээр тодорхой болсон юм. Тухайлбал Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Ассам муж улсад саяхан цуврал халдлага болж 25 хүн үрэгдэж, 235 хүн шархадсаны дараа энэтхэгийн хэвлэлд лалын эрс бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд, нутгийн хэт зүүнтний байгууллагатай хамтран энэ халдлагыг үйлдсэн тухай мэдээлсэн юм. Жамму Кашмирийн Пакистаны эзэлсэн хэсэг Музаффарабад болон хөрш Бангладешийн Ассамын хэрэглэгчдийн утасны ярианд энэтхэгийн тусгай албад дүн шинжилгээ хийж үүнийг баталлаа. Лалын “Лашкар-э-Тайба” террорист бүлэглэлийн Музаффарабадын ойролцоох Пакистанд байгуулсан сургалтын хуаранд лалын шашинтан бус энэтхэгийн хэт зүүнтний террористууд бэлтгэл сургууль хийж байгаа тухай урь мэдэгдсэн нь үүнийг мөн баталж байна. Энэтхэгийн 14 муж улсад өнөөгийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа маогийн үзэл санааг дэмжигч энэтхэгийн террорист бүлэглэлүүд лалын зэвсэгт этгээдүүд, энэтхэгийн Жамму болон Кашмир муж улсын кашмирийн салан тусгаарлагчидтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа нуухгүй байгаа юм. Эдгээр бүлгийн удирдагчид зэвсэгт дайчдаа Кашмирт очиж, нутгийн салан тусгаарлагчидтай нэгдэж, Энэтхэгийн засаг захиргааны эсрэг тэмцэлд тэднийг тэмжихийг ил тод уриалж байна. Энэтхэгийн терроризм болон хэт даврах үдлийн энэ онцлогт Орос Улсын Шинжлэх ухаан академийн Дорно Дахины судлалын хүрээлэнгийн энэтхэг судлалын төвийн захирал Татьяна Шаумян үүнд онцгой анхаарал хандуулж байна. Тэр хэлэхдээ: «Кашмирийн салан тусгаарлагчид, лалын зэвсэгт этгээдүүд, зүүнтний маогийн үзэл санааг дэмжигч байгууллага, хэт даврах бусад байгууллагууд нэг юмны төлөө өнөөдөр тэмцэж байна. Эдгээр бүлэглэл сүүлийн үед Энэтхэгийн янз бүрийн дүүрэгт аймшигтай гэмт хэрэг зохион байгуулж байна. Тэд Энэтхэгийн стратегийн чухал бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, тус улсыг хэдэн хэсэгт хуваах зорилготой хэмээн оросын эрдэмтэн, энэтхэг судлаач ярьж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав