Тэгэхлээр гүйцэтгэх засаглалын холбооны байгууллагууд, бүс нутгийн төр засгийн байгууллагууд үйл ажиллагаагаа төлөвлөхдөө энэ баримт бичгийг удирдлага болгоно. Энэ баримт бичиг богино хугацааны хөтөлбөрийг бодвол аливаа салбарын үйлдвэрлэлийн тодорхой өсөлтийн үзүүлэлтийг агуулдаггүй юм. Хамгийн гол нь энэ баримт бичигт макро эдийн засгийн хөгжлийн стратегийн зорилтыг тодорхойлсон байгаа. Орос улсын дэлхийд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, хүний хөгжилд хөрөнгө оруулах зэрэг нь ойрын жилүүдэд улс орныг хөгжүүлэх хоёр бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь үндэсний эдийн засгийн уламжлалт салбар нефть хий, түүхий эд, хөдөө аж ахуйг шинэчлэх, боловсруулах салбарын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг юм. Ойрын таван жилд нефть боловсруулах салбарыг шинэчлэх сэдэв онцгой анхаарал татаж байна. Орос улсын нефть хийн үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль ярьж байна: «Өөрчлөх чиглүүлэгчийг тодорхойлно. Нефть боловсруулах, ялангуяа нефть химийг хөгжүүлэх тусгай хөтөлбөр шаардлагатай. Орос улсад энэ салбарт 27 аж ахуйн нэгж ажиллаж байна. Оросын нефть боловсруулах үйлдвэрийг мазут гаргах зорилгоор барьж байгуулсан. Тэгэхлээр дотоодын нефть боловсруулах үйлдвэр “тунгалаг” бүтээгдэхүүнийг 45 хувиас бага үйлдвэрлэж байна. Харин америкчүүд энэ бүтээгдэхүүнийг 80 гаруй хувиар үйлдвэрлэж байгаа. Бид өнөөдөр энэ схемийг өөрчлөх хэрэгтэй байна». Инновацийн эдийн засгийг хөгжүүлэх зорилт чухал байна. Инновацийн бүтээгдэхүүн 2007 онд 5 гаруй хувьтай байгаа бол үүнийг жижиг, дунд бизнесийн тусламжтайгаар 35 хувьд хүргэх шаардлагатай байна. Орос улсын янз бүрийн бүс нутагт нефть хими, нисэх онгоцны үйлдвэр, электроникийн хүчирхэг үйлдвэр байгуулагдаж байна. Дээд зэргийн технологийн чиглэлд нано салбар онцгой байр суурь эзэлж байна. 

<сонсох>