Орос төдийгүй гадаадын хэрэглэгчдэд тулгуурласан анхны вэб хуудас юм. Энэ шагнал мэдээлэл технологи, электрон харилцаа холбооны салбарт тэргүүлсэн байгууллагад гардуулдаг, нийт үндэстний чанартай тул манай радио компанийн нэлээд нэр хүндтэй шагнал хүртсэн хэрэг юм. Дэлхийн янз бүрийн өнцгөөс интернетийн тусламжтайгаар сүүлийн үеийн мэдээ, ном товхимол, дэлхийг хамарсан лавлах мэдээг авч болно. Өнөө үед интернэтээс дэлхийн сүүлийн үеийн үйл явдал, ном, кино, хөгжим хүртэл сонсож болохоор байна. Хэлний бэрхшээлийн улмаас олсон мэдээллээ ойлгохгүй байх тохиолдол бий. Харин “Оросын дуу хоолой” радио энэ саад тотгорыг эвджээ. Тус радиогийн вэб хуудас 33 хэлээр мэдээллээ тавьсан байдаг. Дэлхийн үйл явдлаас хоцрохгүй, Орос улсын байр суурийг сонирхож байгаа, энэ улсын талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй хэн боловч хэлний саад тогтгортой тулгаралгүй дээрх мэдээлэлтэй танилцаж болно. Хэрэглэгч бүр орос хэл сурах боломжтой. Вэб хуудаст орос хэлний хичээл хүртэл байгаа. Техникийн мультимедиа шинэ боломжийн ачаар мэдээлэл хүлээж авах, эргэх холбоо тогтоох боломж улам сайжирч байна. “Бидэнд вэб хуудсаа сайжруулах, ер бусын шинэ санаа хэрэгжүүлэх олон төлөвлөгөө байгаа” гэж “Оросын дуу хоолой” радиогийн дарга Андрей Быстрицкий ярьж байна. “Оросын дуу хоолой” радио гэж юу вэ? дэлхийн сэтгэл түгшээсэн асуудлаар Оросын байр суурийг дамжуулах, хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд ямар нэг хэлбэрээр нөлөөлөх, дэлхийн мэдээллийн тоглоомд оролцох чадвартай дэлхийн ангиллын мультимедиа компани юм. Бүх мэдээлэл агааргүй орчинд байх ёсгүй гэж Андрей Быстрицкий үзэж байна. Вэб хуудаст бүх зүйл үр нөлөөтэй байх ёстой. Бид мэдээж хэрэг ихийг бүтээж, Орос улсын тухай их ярих ёстой. Бидэнд олон гайхалтай зүйл бий. Хамгийн гол нь бид орчин үеийн түвшинд байх ёстой» гэж А.Быстрицкий хэллээ. “Оросын дуу хоолой” радио “RU хязгаараас гадна Рунет” нэртэй шагналын төрөлд түрүүлсэн юм. Ийм хүндтэй шагнал хүртсэн болохоор радио компани интернет дахь орон зайгаа өргөжүүлж, хэрэглэгч бүрт хүртээмжтэй, агуулгаа улам сонирхолтой болгох хэрэгтэй байна.

<сонсох>