Сайн байцгаана уу, эрхэм радио сонсогчид оо, “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлэг явж байна. Бид та бүхнээс захидал хүлээж авсандаа их баяртай байна. Тухайлбал Өвөрхангай аймгийн Сант сумын оршин суугч Дувжир, Хөвсгөл аймгийн Хатгал сумын оршин суугч Ц.Цэндсүрэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Б.Жавкан нарт орос-монголын харилцааны талаарх мэдээ материал онц сонирхолтой байна. Өнөөдөр бид та бүхэнд орос улсын компани, Монгол Улсын диспетчерийн төв мэдээлэл хэрхэн солилцож байгаа талаар өгүүлнэ. Орос, Монгол Улсын хооронд эрчим хүчний хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар ажлын хэсгийн хуралдаанд мэдээлэл солилцох тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Орос, монголын системийн операторууд протокол, мэдээлэл солилцооны өгөгдлийн нэгдсэн форматад шилжих тухай, 2009 онд харилцаа холбооны тоот сувгийг ашиглах, тооцооны алгоритмыг нэгтгэх зэргийг гарын үсэг зурсан баримт бичигт тусгажээ. Хуралдаанд оролцогчид мэдээлэл солилцох үйл явцын найдвартай байдлыг дээшлүүлэх цогц арга хэмжээг хэлэлцсэн юм. Энэ зорилгоор цахилгаан дамжуулах өндөр вольтын шугамаар дохио дамжуулахад суурилсан холбооны өндөр давтамжтай шинэ сувгийг зохион байгуулах, одоо ашиглаж байгааг нь шинэчлэх арга хэмжээ авчээ. Диспетчерийн баг холбооны тоот сувгийг түрээсээр ашиглах хүртэл тэдэнд шуурхай шийдвэр гаргахад шаардлагатай телеметрийн /алсын зайнаас хэмжих техник/ мэдээллийг дамжуулах үндсэн орчин нь өндөр давтамжтай холбооны систем байна. Өнөөгийн байдлаар оросын тал холбооны сувгийг шинэчлэх цогц ажил явуулж байна. Оны төгсгөлд ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Мэдээлэл дамжуулах суваг, тоног төхөөрөмжийг сайжруулах, мэдээлэл солилцох технологи, шинэ журам ашигласнаар Монгол Улсын төвийн нутаг, Оросын эрчим хүчний систем зэрэгцэн ажиллах системийн найдвартай байдлыг дээшлүүлнэ.
       Энэ сард Сочи хотноо Лэнд Ровер Жи-4 2008/2009 онц төрлийн спортын олон улсын уралдааны үндэсний сонгон шалгаруулалт болно. Орос улсын таван бүс нутагт болсон тэмцээний бүс нутгийн бүх сонгон шалгаруулалт дууссан. Залуус унадаг дугуй, бартаат замын автомашины уралдаан, хадан дээр авирах, тусгай завиар сэлэх, саадын зурвасыг даван туулах, янз бүрийн онолын курсэд өрсөлдсөн байна.Өндөр амжилт гаргасан 36 тамирчин Орос улсыг хоёр эрэгтэй, хоёр охин 4 хүн төлөөлөх Их Британид болох олон улсын сонгон шалгаруулах уралдаанд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө. Нэг залуу, нэг эмэгтэй тамирчнаас бүрдсэн үндэсний 18 баг өрсөлдөх олон улсын уралдаан 2009 оны 5-6 сард Монголын Говь нутагт болно. Энэ тэмцээнд оролцох нь хүний боломжийн хязгаарыг шалгахад тусалдаг. Тэмцээнд буяны зорилготой учраас ялсан багийн шагналд авах Лэнд Ровер автомашиныг Улаан загалмайн нийгэмлэгт бэлэглэнэ.
     Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Улаанбаатар хотын оршин суугч Д.Лхагвасүрэн Валерий Леонтьевын уран бүтээл таалагддаг байна. Түүний “буруутан” дууг хүргэе.
     “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Улаанбаатар хотын оршин суугч Д.Бямбаа Орос улсад гэрийг хэр мэддэг вэ? хэмээн асуужээ. Гэрийг мэргэжлийн түвшинд хийдэг Улаан-Үдийн “Өрнө-Дорно” компани гадаадын болон оросын худалдан авагчдыг улам их татаж байна. Тэдний анхаарлыг тохиолдлоор татсан юм биш ээ. Дэлхий дахинаа хот суурин газраас холдож, байгальд ойр байхыг эрхэмлэж байна. Тэгэхлээр тээвэрлэхэд хөнгөн, жилийн 4 улирал оршин суух боломжтой гэрийг олон хүн тав тухтай, өртөг багатай сууц хэмээн үзэж байна. Андрей Осипов 2005 онд буриад гэрийг мэргэжлийн түвшинд хийдэг компани байгуулах санаа сэдэхдээ хэсэг хугацааны дараа бүтээгдэхүүнээ гадаадад гаргана гэж бодоогүй байх. Буриад төдийгүй оросын олон хотод буриад гэр, үндэсний уламжлалыг сонирхож байна. 100 гэрээс ердөө 10-ыг Буриадад худалдаж байгаад компанийн удирдлага харамсаж байна. “Өрнө-Дорно” компанийн байнгын хэрэглэгчид алт олборлодог компани, геологич, жуулчин, загасчин, уулын цанын тамирчид байна. Зөвхөн хөгшчүүд гэр зөв барьж байна. Улаан-Үд хотод “Алтаргана” наадам болох үеэр тус бүгд найрамдах улсын дүүргүүдээс олон төлөөлөгч оролцсон ч, ердөө Закаменскийн ганц байгууллага бүх технологиор гэрийг зөв барьж, нийтэд үзүүлжээ. Оросын бүс нутагт гэрийн давуу талыг үнэлжээ. Москвагийн нэгэн худалдан авагч байшиндаа засвар хийхдээ гэрт түр байрласан байна. Засвар дууссаны дараа ч, тэр хүн эхнэр, хүүгийн хамт тэнд суух болжээ. Энэ ер бусын сууцыг харсан анд нөхөд нь Улаан-Үдэд орших тус компанид утасдаж, тэдэнд мөн ийм гэр хийж өгөхийг хүссэн байна. Жил ирэх тусам хүмүүс “байгалийн амралт” гэж нэрлэх амралтыг эрхэмлэж байна. Олон үүрэгтэй, зөөврийн гэр эргээд тус болно. Идэвхтэй “байгалийн” гэх амралтыг эрхэмлэж байгаа жуулчдад зориулж “Өрнө-Дорно” компани зуны гал тогоо, мах шардаг төхөөрөг зэргийг суурилуулж, өөрөө өөртөө үйлчлэх зарчмаар аялал жуулчлалын бааз байгуулах боломжтой юм. Жуулчид сайн дураар соёлоос хол амрахыг эрэмлэж байна. Орос улсад төдийгүй дэлхийд ийм хэлбэрийн амралтыг улам их сонирхож байна. Тухайлбал хэсэг хүмүүс ой эсвэл хотоос цааш очино. Тэднээс утас, шүдэнз гээд бүгдийг хураан авна. Тухайн хүн ердөө цамц, өмдтэй үлдэнэ. Хүрз маягийн хэдэн хэрэгсэл өгөөд өөрсдөө хэрхэн амьдрахаа шийд гээд үлдээдэг. Дараа нь хүмүүст гал гаргах, шавраар сав суулга хийхийг заадаг. Шавраар сав суулга хийж чадахгүй бол цай хоолоо идэж чадахгүй, худгаас түүхий ус залгилахад хүрнэ. Үнэт зүйлийг үнэлсэн байгаа. Ийм амралт он удаан жил сэтгэлд үлдэнэ.
     Одоо хөгжим сонсоцгооё. Увс аймгийн Улаангом сумын Батзулын хүсэлтээр Юрий Антоновын дуулсан “Маки” дууг хүргэе.
     “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Улаанбаатар хотын оршин суугч С.Дагвадорж, мөн манай сонсогч Бямбажав нарт байгаль, ургамал, амьтныг хамгаалах талаар Орос улсын хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх нэвтрүүлэг их таалагджээ. Орос, монголын эрдэмтэд хамтын хүчээр цагаан ирвэсийг аврах арга хэмжээ авч байгаа талаар өгүүлнэ. Өндөр ууланд нутагладаг цагаан ирвэсийг хамгаалахын тулд Монгол, Орос улсад орших онгон байгалийг хамгаалах Дэлхийн сангийн төлөөлөгчид Төвдийн ажил нэгт нөхөдтэй Улаанбаатар хотод уулзлаа. Ирвэс төдий л сайн судлаагүй амьтны төрөлд багтдаг. Энэ нь түүний нутагладаг газрын нөхцөл байдалтай холбоотой. Ирвэс өндөр ууланд нутагладаг, Төв Азийн агуу, нууцлаг, хатуу ширүүн уур амьсгалтай уулын ертөнцийг илтгэдэг цорын ганц амьтан юм. Орос, Монголын нутагт нутагладаг энэ амьтны биологийн олон талыг өнөө хир судлаагүй тул амьтныг хамгаалах арга хэмжээг боловсруулахад төвөгтэй байна. Ирвэс Афганистан, Бирм, Бутан, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Хятад, Монгол, Балба, Пакистан, Орос улс, Тажикистан, Узбекистан 13 улсын нутаг дэвсгэрт нутагладаг. Байгальд ойролцоогоор 3-7 мянган ирвэс нутаглаж байна. Онгон байгалийн дэлхийн сангийн шинжээчдийн дүгнэснээр ирвэсийн тоо 150-200 хэлбэлзэж байгаа юм. Тэд бүгд Алтайн Саяны уулархаг нутагт нутагладаг. Энэ амьтан маш хурдан цөөрч байна. Хууль бус ангийн улмаас энэ амьтан эрс цөөрч байна. Энэ амьтны нутагладаг газрыг сүйтгэж, идэш нь багасч, хууль бус худалдаа зэрэг шалтгаан байгааг уулзалтад оролцогчид тэмдэглэв. Өнөөгийн байдлаар Орос, Монгол улсын нутагт байгаа ирвэсийг аврах, хамгаалалттай шинэ нутаг байгуулахаар ажиллаж байна. Саян-Шушенскийн дархан цаазтай газар саяхан “Ирвэсийн бүлэгт мониторинг хийх, хээрийн ажлыг төлөвлөж, авсан мэдээллийг тайлбарлах арга хэрэгслүүд” сэдэвт семинар зохиолоо. Дэлхийн экологийн сангийн санхүүгийн дэмжлэгээр “Саян-Шушенск” болон “Ирвэс Монголия” био мандалын дархан цаазат газар семинарыг зохион байгуулжээ. Семинарын гол зорилго нь Алтайн-Саяны экобүснийн ажилтнуудад ирвэст мониторинг хийх орчин үеийн арга хэрэгсэлтэй танилцуулна. Семинар хоёр орны нутаг дэвсгэрт ирвэс, аргалийг тоолох Монгол Улс дахь онгон байгалийн Дэлхийн сан, Дэлхийн экологийн сангийн хамтарсан төслийн үргэлжлэл байв. Төв азийн “улаан номонд” орсон амьтны төрлийг судлах янз бүрийн арга тухайлбал /гэрэл зураг-хавх, радио болон хиймэл дагуулын хүзүүвч бүхий телеметр/, ДНК анализ, кинолог таних арга зэргийг Биологийн шинжлэх ухааны академийн шинжээч Бариушийн Мөнхцог лекц уншсан юм. Хээрийн сургалтаар семинарт оролцогчид олсон шинэ мэдлэгээ гэрэл зургийн занга байрлуулах зэргээр практикт хэрэгжүүлэв. Дархан цаазат газрын ажилтнууд гэрэл зургийн хавхаар ирвэсийн тархалт, тоо толгойн талаар үнэн зөв мэдээлэл авах боломжтой болохыг семинарт оролцогчид тэмдэглэв. Энэ мэдээллээр Алтайн Саяны нуруунд ирвэсийн тоо толгойг урт хугацаанд хадгалах цогц арга хэмжээ боловсруулах боломжтой.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дуусах дөхөж байна. Булган аймгийн Тэшиг сумын оршин суугч Д.Долгорсүрэн хөгжмийн мэндчилгээ явуулахыг хүсчээ. Дуучин Диана Гурцкая “Намайг ховсдооч” дууг хүргэе.
     “Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг” дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг манай www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.
     Нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч Ольга Иванова, бэлтгэгч идия Криницына, нэвтрүүлэгч Гантигмаа,Гантөмөр, пультийн найруулагч Елена Почкина нар ажиллаа.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав