Цахилгаанаар хөдөлдөг зорчигч тээврийн энэ машин байгаагүй бол орчин үеийн Москва тэр дундаа хотын төв хэсэг, цэцэрлэгт гудамж, Садовой кольцог төсөөлөх аргагүй билээ. Орос улсын нийслэл троллейбусны 88 маршрут, 1300 км шугам бүхий дэлхийн цорын ганц хот юм. Москвачуудын хамгийн дуртай тээврийн хэрэгслийн ойн өдөр хотын засаг захиргаа парад зохион байгууллаа. Хотын төв гудамжаар орчин үеийн хэдэн арван троллейбус цуваагаар явсан байна. Энэ ер бусын үзэгдлийг харсан хотынхон чимэг зүүсэн троллейбуст гараа даллан мэндчилж, автомашины жолооч нар дохиогоо дуугарган тэдэнд зам тавьж өгч байв. Белоруссын вокзалаас троллейбусны парад эхэлсэн юм. Энэ вокзал Москвагийн гол гудамжны төгсгөл Тверскойд оршдог. 1933 оны хавар эндээс Мосвагийн, хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт троллейбусны анхны маршрутаар хоер троллейбус замын хөдөлгөөнд тогтмол оролцох болсон юм. Ер бусын парадад оролцсон МТБ-82 троллейбус олонх моквачуудад өгөрсөн үеийг санагдууллаа. Энэ троллейбусыг 1940-өөд оны төгсгөлд буюу дэлхийн 2-р дайны дараа үйлдвэрлэжээ. Жижигхэн цонх, нарийхан хаалга, шалан дээр модон сараалж….. МТБ-82 троллейбус 2 өнгөтэй. Дээд хэсэг нь цагаан, доод хэсэг нь тэнгэрийн хөх өнгөтэй троллейбус 1940-өөд оны төгсгөлөөс 1970-аад оны эхэн хүртэл Москва хотынхныг зөөвөрлөсөн юм. “Мосгортранс” компанийн хэвлэлийн албаны орлогч дарга Александр Карпов ярихдаа: “Энэ троллейбус бол манай эцэг эхийн залуу үе, өнгөрсөн зууны дунд үеийн Москва хотын бэлэг тэмдэг билээ. Булат Окужава 1957 онд энэ троллейбусд зориулсан “Шөнө дундын троллейбус” дуу бичсэн. Хүн бүр троллейбуст тээврийн хэрэгслийн хувьд бус Москва хотын хувьд хандаж байлаа”. Нэн ховор, хамгийн хээнцэр “СВАРЗ-ВСХВ” тусгай троллейбус байна. Энэ нь өнөө хүртэл хадгалагдсан ийм төрлийн тээврийн хэрэгслийн цорын ганц хувилбар юм. Мөнгөлөг, ногоон өнгөтэй кузов машин. Зөөлөн, асар том цонх, тухтай зөөлөн суудал, толь, шилэн дээвэртэй юм. Өнгөрсөн зууны дунд үед энэ троллейбус ЗХУ-ын гол үзэсгэлэн ВДНХ буюу өнөөгийн Бүх оросын үзэсгэлэнгийн төвөөр зорчиж байв.Энэ төрлийн маркийн өөр нэг машин нь илүү их багтаамжтай, залгаа “СВАРЗ-МТБЭС” троллейбус юм. Энэ троллейбус 1960-аад онд Москвагийн төв хэсгийн гол шугамд орших хотын хамгийн нэр хүндтэй маршрутаар замын хөдөлгөөнд оролцож байлаа. Энэ троллейбусын ихэнх хэсгийг шиллэсэн, мөн чиргүүлтэй зэргээс үүдээд “шилэн”, “гармошка” гэж нэрэлэж байжээ. Энэ троллейбус мөн ялгаагүй парадад оролцож байлаа. Троллейбусны загвар бүр өөрийн гэсэн түүх, намтартай. Нийслэлийн троллейбус ололт амжилт, сайхан дурсамж бүхий олон хуудастай. Троллейбус сайхан өнгөрсөн үетэй ч, сайхан ирээдүй хүлээж байна гэж “Мосгостранс” компанийн орлогч захирал Евгений Адамов ярьж байна. Тэр хэлэхдээ: “Троллейбус тээврийн хэрэгслийн хувьд хуучирсан гэж ярьж байна. Тийм биш ээ. Энэ тээврийн хэрэгсэл бол дэлхийн газар дээрх нийтийн тээврийн хэрэгслийн ирээдүй билээ. Энэ бол экологид халгүй тээврийн хэрэгсэл юм. Ойрын үед, мөн цаашид троллейбусны шинэ шугам тавихаар зэхэж байна” гэлээ. Өдөр бүр хотын шугамд 1600 орчим троллейбус гарч, 8 парк ажиллаж байна. Троллейбус хоногт сая гаруй зорчигч тээвэрлэж байна. Хуучин троллейбусыг шинээр сольж эхэлсэн. Их багтаамжтай, шал нь доор байрлах “ТРОЛЗА-Мегаполис” загварын троллейбус байна. Поволжскийн Энгельс хотын үйлдвэрт чимээ шуугиангүй, гоемсог, 21-р зууны энэ машиныг үйлдвэрлэж байна. Харин “ахмад” троллейбусуудыг Москва хотын тээврийн музейд байрлуулсан. Музейд 20 ширхэг троллейбус байдаг юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав