Foto http://www.asu.ruОХУ-ын Алтайн хязгаар болон Монгол Улсын Баян-Өлгий аймгийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд Баян-Өлгий аймгийн дунд сургуулийн орос хэлний багш нар Алтайн Улсын их сургуулийн хэл бичгийн факультетад мэргэжил дээшлүүлж байна. Монгол багш нар тохиолдлоор Алтайн Улсын их сургуулийн хэл бичгийн факультетад мэргэжил дээшлүүлж байгаа юм биш ээ. Тус их сургуулийн ажилтнууд хөрш орнуудтай хэл, соелын хамтын ажиллагааг хөгжүүлэх өөрийн гэсэн эрдэм шинжилгээний арга барилтай бөгөөд зохих есоор мэргэшиж, туршлагажсан байгаа. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович тус их сургуулийн хэл бичгийн ухааны факультетын декан Наталья Кузнецовтой холбоо барьсан юм. Тэрээр ярихдаа: “Барнаулд дадлага хийхээр ирсэн багш нарт бид “Монголын сургуулиудад орос хэлийг гадаад хэлийн хувиар заахад тулгамдаж буй асуудал” нэртэй тусгай хөтөлбөр боловсруулсан юм. Монголын ажил нэгт нөхдүүдийг дунд сургуульд орос хэлийг гадаад хэлийн хувиар заах орчин үеийн арга барил, ОХУ-ын их дээд сургуульд элсэхэд тавих хэлний мэдлэгийн шаардлага зэргийг танилцуулахад хөтөлбөр чиглэсэн. Хөтөлбөр 72 цагийн хичээлээс бүрдэж байна. Манай их сургуульд ирсэн 14 монгол багш энэ хөтөлбөрөөр 2 долоо хоногийн турш сурана. Үүнээс гадна бид монгол багш нартаа нутаг орон, соелоо танилцуулах сонирхолтой хөтөлбөр бэлдсэн. Тэд Барнаулын их дээд сургууль, коллежийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчиддаа ярина. Монгол багш нарын мэргэжил дээшлүүлэх бүрэн хөтөлбөрийг сүүлийн 20 жилд анх удаа хэрэгжүүлж байна. Орос, Монгол улсын 2 бүс нутгийн мэргэжилнтнүүдийн эрдэм шинжилгээ сурган хүмүүжүүлэх хамтын ажиллагааг энэ хөтөлбөрөөр сэргэнэ гэдэгт найдаж байна”.
Асуулт: Та монголын ажил нэгт нөхдийн орос хэлний мэдлэгийн түвшинг хэрхэн үнэлж байна вэ?
Н.Кузнецова: “Бид монгол хэл мэдэхгүй болохоор орос хэлээр харилцаж байна. Мэргэжил дээшлүүлэхээр ирсэн монгол багш нар орос хэлээр маш сайн ойлгож, яридаг. Монгол улсад сүүлийн жилүүдэд дунд сургуульд орос хэл заах нь багасаж, орос хэлний орчинд орох боломж байхгүй байсан зэргийг үл харгалзан тэд сайн ярьж байгаа. Баян-Өлгий аймгийн засаг захиргаа дунд сургуулийн багш нараа ажлаас нь чөлөөлж, манайд дадлага хийлгэхээр илгээж, сургалтын зардлын хагасыг гаргасан нь монгол хүүхдүүдэд орос хэл заах нөхцлийг сайжруулахад нөлөөлнө гэж найдаж байна. Баян -Өлгий аймгийн багш нар дадлага хийх хөтөлбөрт засвар оруулах хэд хэдэн санал оруулсан юм. Бид тэр саналыг нь хүлээж авсан. Бид тэдний мэргэжил дээшлүүлэх сургалт сонирхолтой, үр ашигтай болгохыг хүсч байгаа”.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав