Санхүү эдийн засгийн өнөөгийн нөхцөлд гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа оросын компаниуд дээд зэргийн технологийн салбарт ажиллаж байгаа гадаадын компаниудын активыг эзэмших шинэ боломж нээгдэж байна. Өнөө хүртэл оросын бизнесийнхэн түлш-эрчим хүч, төмөрлөгийн чиглэлийн компаниудыг үндсэндээ сонирхож байв. Гадаадын зах зээлд энэ чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байна гэж хэлж болно. Гадаадад оросын бизнес сүүлийн 3 жилд дөрөв дахин нэмэгдсэн гэж Москвагийн Сколково удирдлагын дээд сургуулийн шинжээчид дүгнэжээ. Москвагийн удирдлгаын дээд сургуулийн шинжээч Александр Мансилья-Круз ярихдаа: «Нефть хийн компанийн тухайд тэд босоо интеграцчлалын бодлогоо үргэлжлүүлж, хөрөнгийг орд газар хэлбэрээр худалдан авах буюу гадаадын орнуудад нефть борлуулж байна. Лукойл компани Туркт автомашины бензин түгээгүүрийн сүлжээ, Сицилид нефть боловсруулах хүчин чадалтай компани худалдан авсан сүүлийн жишээг дурдая. Өнөө хүртэл тус компани эдгээр оронд нефть экспортолж байсан бол одоо түүнийгээ боловсруулаад, худалдаж ашиг олох юм” гэлээ. Түүхий эдийн бус хөрөнгө эзэмших тухайд энэ хэлбэр мөн хөгжиж байна. Тухайлбал Оросын Трансмашхолдинг Герман улсад инженерийн компани худалдан авсан. Өнөөгийн нөхцөлд инженерийн бүтээл, багахан үйлдвэрлэлийн баазтай холбоотой гадаадын хөрөнгийг алхам алхмаар эзэмших стратеги хамгийн тохиромжтой. Дээд зэргийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэд хэдэн компанийн үнэт цаас хэдэн арван хувиар унасан энэ нөхцөлд хамгийн зохимжтой юм. Александр Мансилья-Круз ярьж байна: “Дээд зэргийн технологийн салбарт ажиллаж байгаа оросын компаниудын стратегид багтсан дээд зэргийн технологийн үйлдвэрлэл нь оросын компаниудад үнэхээр боломжийн обьект юм”. Москвагийн удирдлагын дээд сургуулийн шинжээчдийн мэдээгээр гадаадын активийн хэмжээгээр тэргүүлж байгаа компаниудын тоо Орос улсад сүүлийн гурван жил хоер дахин нэмэгджээ. Энэ бол боломжийн сайн өсөлт тул гадаадад үйл ажиллагаа явуулснаар дотоодын компаниудын эдийн засгийн үр ашгийг дээшилнэ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав