Foto http://www.vip-buryatia.ruЭрт дээрээс ийм бүс байгуулах тухай ярьж эхэлсэн. Оросоос Монгол улсад экспортолж байгаа барааны гол хэсэг Алтанбулгаар дамжиж, дараагийн ачааны тээврийн хэрэгслээр хүргэдэг. Монгол улс ч ялгаагүй энэ бүсээр дамжуулан бараа тааваараа экспортолдог. Монгол, Буриадын бизнес эрхлэгчид төвөөс тусламж үзүүлэхийг хүлээлгүй Хяхт хотод 500 га газар талбайд худалдааны чөлөөт бүс байгуулжээ. Энд илүү татвараас ангид барааг экспортолно. Энэ үйл явцад Буриадын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн төлөөлөгчид идэвхтэй оролцож байна. Энэ төлөвлөгөөгөөр тус бүсийн дэргэд орших Наушки-Сүхбаатарын автомашины гарц болон төмөр замыг 2010-2011 онд шинэчлэхээр тусгажээ. “Хил” зорилтот хөтөлбөрт үүнийг шинэчлэхээр багтаасан юм. Чөлөөт худалдааны бүсийг нээхэд Буриад, Монголын 100 гаруй компани оролцсон байна. АНУ, Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, Их Британи зэрэг улсын компани чөлөөт худалдааны шинэ бүсийг их сонирхож байгаагаа илэрхийлэв. Орос-монголын бараа эргэлт өнгөрсөн жил 785 сая долларт хүрсэн тухай буриадын хэвлэлд тэмдэглэжээ. Энэ оны 5-р сард Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Монгол Улсын төрийн тэргүүн Н.Энхбаяр нар хоёр орны бараа эргэлтийг 2010 онд нэг тэрбум долларт хүргэх зорилтоо баталсан юм. Хоёр орны эдийн засгийн боломжийг харгалзавал энэ зорилтод хүрэх бүрэн боломжтой болохыг тэмдэглэе.

 

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав