Ерөнхий сайд В.Путин Санкт-Петербургт болсон хүмүүнлэгийн эрхийн асуудлаарх олон улсын бага хуралд үг хэлэхдээ ийнхүү мэдэгдэв. Москва, Вашингтон 1991 онд баталсан Стратегийн давшилтын зэвсэг-1 гэрээг сунгах тухай асуудлыг хэлэлцсэн Женевт болсон уулзалтаас хойш хэд хоногийн дараа Орос улсын ерөнхий сайд ийнхүү мэдэгдэв. Энэ уулзалтад Орос, АНУ, Белорус, Казахстан, Украин зэрэг улсын төлөөлөгчид оролцсон юм. Энэ хэлбэрийн уулзалтыг 2008 оны 12-р сарын 5-нд буюу гэрээний үйлчлэх хугацаа 2009 онд дуусахаас өмнө зохион байгуулах тухай гэрээний нэг зүйлийн шаардлагыг биелүүлсэн нь энэ юм. Женевт болсон уулзалтаар Стратегийн давшилтын зэвсэг-1 гэрээний хувь заяаг эцэслэн тодорхойлоогүй болохыг хэлэх хэрэгтэй. Бодож, тунгаах хугацаа улам хумигдаж байгааг бүгд мэдэж байгаа. Ирэх оны 12-р сарын 5-нд болох уулзалтаар талууд энэ асуудлаар тохиролцож магадгүй гэж тэд Женевт болсон уулзалтын үеэр тайлбарлав. Ингэхээс ч аргагүй юм. Стратегийн давшилтын зэвсэг-1 гэрээ нь Орос, АНУ-ын хүчний стратегийн тэнцвэр, мөн олон улсын тогтвортой байдлыг хангах сүүлчийн чухал баталгаа билээ. Энэ баримт бичигт пуужин-цөмийн зэвсгийг хураах үйл явцыг сахин биелүүлж байгааг шалгаж, хянах механизмыг багтаасан юм. Орос, АНУ 2002 онд Москва хотноо гарын үсэг зурсан стратегийн давшилтын боломжийг хумих тухай гэрээтэй дүйцэх нэг ч гэрээ байхгүй байна. Вашингтон 1972 онд пуужингийн довтолгооноос хамгаалах системийн гэрээнээс нэг талын шийдвэрээр гарсан учраас Стратегийн давшилтын зэвсэг-1 гэрээг сунгах нь чухал юм. Ж.Бушийн засаг захиргаа нэг талын шийдвэрээр дэлхийн хамарсан пуужингийн довтолгооноос хамгаалах систмеийг Польш, Чехид байрлуулж байгааг Москва эрс эсэргүүцэж байгаа юм. АНУ болон түүний НАТО-ийн түншүүд Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээг батлаагүй. Цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээнээс АНУ гарч магадгүй тухай дохио далайн чанадаас цухалзсаар байгаа. Вашингтоны энэхүү бодлогын улмаас Европ дахь дунд, бага зайны пуужингийн тухай гэрээний хувь заяа эргэлзээтэй болж болох юм. Энгийн үгээр дэлхий ертөнц пуужин-цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг тогтоон барих, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах ямар нэг хүчин зүйлгүй болж болзошгүй. 2009 оны 1-р сарын 20-нд Стратегийн давшилтын зэвсэг-1 гэрээний талаар АНУ-ын өнөөгийн засаг захиргаатай харилцан хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Перуд болсон Ази Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтаар, мөн ерөнхий сайд В.Путин Санкт-Петербургт болсон форумын үеэр Барак Обамын засаг захиргаатай илүү бүтээлч яриа хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав