Дэлхийн санхүүгийн хямаралтай холбоотойгоор Орос улсын гол зорилтын нэг нь өнөөгийн байдлаар үндэсний валютын тогтвортой байдлыг хангах явдал юм. Улс орны ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Рашиа тудэй” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа рубль тогтвортой валют хэвээр үлдэж, Төв банк валютын зах зээлд гэнэтийн үйл явдал гаргуулахгүй гэжээ. Ханш буурах, инфляцийн өсөлт зэрэг нь өнөөдөр банкинд хадгаламжтай энгийн иргэд болон бизнесийнхний сэтгэлийг түгшээж байна. Энэ нь барааны үнэ, банкин дахь хадгаламжтай холбоотой. Улс оронд зээлээ төлөх үүргээ биелүүлж чадаагүй 10 жилийн өмнөх үйл явдлыг оросын олон иргэн сайн санаж байгаа. Үүнээс өмнө дэлхийн зах зээлд нефть, хийн үнэ унасан, Зүүн Өмнөд Азийн хямарал зэргээс капиталыг улс орноос татаж эхэлсэн юм. Өнөөгийн санхүүгийн хямарал зах хязгаарт бус дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ-д тархажээ. Оросын иргэд 10 жилийн өмнөх үйл явдлыг санаж байгаа болохоор энэ үйл явдал дахин давтагдахыг хүсэхгүй байна. Орос улсын ерөнхий сайд Владимир Путин “Нэгдсэн Орос улс” намын хуралд үг хэлэхдээ энэ сэдэвт онцгой анхаарал хандуулсан юм. Урьд болсон хямарал дахин давтагдаж, 1991-1998 оны эдийн засгийн цочирол болохоос сэргийлэх бүхий л арга хэмжээг төр засаг авч байгаа гэж ерөнхий сайд сануулсан. Үндэсний валютын бодлогыг дэмжиж, инфляцтай тууштай тэмцэх хэрэгтэй байна. Зээлээ төлөх үүргээ биелүүлж чадахгүй байх зэрэг ийм үзэгдэл гарахгүй гэж банкны шинжээчид үзэж байгаа тухай Оросын банкуудын холбооны удирдагч Гарегин Тосунян тэмдэглэв.”Орос улсад зээлээ төлөх үүргээ биелүүлэх чадваргүй болох тохиолдол гарахгүй. Энэ юу вэ? Энэ бол үүргээсээ татгалзах явдал юм. Улсын хэмжээнд, мөн банкны бүх систем зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлэх чадваргүй болохгүй. Үүргээ биелүүлэхээс татгалзах, төлбөрийн чадваргүй болох тохиолдол амьдралд байнга гарч байдаг. Өнгөрсөн жил 40 банкны лицензийг хассан. Зах зээлийн 3-4 оролцогчид нөлөөлсөн болохоор хэн ч анзаараагүй” гэж Г.Тосуян хэллээ. Орос улс дэлхийн санхүүгийн зах зээлийн нэг хэсэг, энэ зах зээлд доллар, евро зэрэг дэлхийн тэргүүлэх валют байна. Улс орноос капитал татаж байгаа тухай Орос улсад өнөө үед олонтаа ярьж байна. Хилээр долларыг гаргах бус рублээр ”ногооныг” худалдан авч, хилээр гаргаж байна. Ханш нь бэхжээгүй оросын рублийн ханшийн тухайд энэ тийм ч сайн хэрэг биш юм. Төв Банк энэ үйл явцыг зохицуулах багц хэрэгсэлтэй гэж шинжээчид ярьж байна. Нэгдүгээрт олон улсын ихээхэн нөөц бий, хоёрдугаарт хөвөгч ханш гэгч байгаа юм. Эцэст нь Төв банк иргэдийн рублийн хадгаламжийн хүүг нэмэгдүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Рублийг их хэмжээгээр банкны салбарт татаж, банкуудын аж ахуйн нэгжид зээл олгох боломж нэмэгдэнэ.

<сонсох>

 Орчуулагч   Г.Нарангарав