Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев улс орны тэргүүлэх улс төрийн хүчин “Нэгдсэн Орос улс” намын хуралд ийнхүү мэдэгдэв. Эрх баригч “Нэгдсэн Орос улс” нам олон үүрэг хүлээж, идэвхтэй бүтээлч, үйл ажиллагаа явуулах онцгой боломж нээгдэж байна. Ерөнхийлөгч тус намын гишүүдийг бүх үндэстний зорилтыг шийдэх хууль тогтоох үйл ажиллагааны өдөр тутмын ажилд хувь нэмэр оруулж байгаад талархав. «Өнөөгийн гол зорилтын нэг нь дэлхийн санхүүгийн хямарлын сөрөг үр дагаврыг гэтлэх явдал юм. Энэ амаргүй үед төр засаг иргэдийн өмнө хүлээсэн нийгмийн үүргээ биелүүлнэ гэдгийг би саяхан хэлсэн билээ. Зохион байгуулалтын асар их нөөцтэй “Нэгдсэн Орос улс” нам энэ ажилд дээд зэргээр оролцох ёстой юм. Манай үндсэн хуулиар Орос улс нийгмийн улс болохыг сануулъяа. Анхаарал, дэмжлэг, туслалцаа шаардлагатай тодорхой хүмүүсийн хувь заяа манай үйл ажиллагааны төвд байх ёстой юм. Манай ерөнхий зорилт бол иргэдийн амьдралын нийгмийн стандартыг хадгалаад зогсохгүй эдгээрийн цаашдын өсөлтийг хангах нөхцлийг бүрдүүлэх ёстой юм. Манай орчин үеийн амьдралын хандлага чухал тулгамдсан олон асуудлыг хойш тавих боломжгүй юм. Манай улс цааш хөгжиж, хүрсэн амжилтаасаа ухрахгүйн тулд шаардлагатай бүхнийг бид одоо л хийх шаардлагатай. Манай иргэд үнэхээр сайхан, агуу оронд орших суухын тулд алхам алхамаар нааштай үр дүн гаргах хэрэгтэй». “Нэгдсэн Орос улс” намын хуралд тус намын тэргүүн, ерөнхий сайд Владимир Путин үндсэн илтгэл тавьсан юм. Тэрээр энэ албан тушаалд анх удаа илтгэл тавьж байна. “Нэгдсэн Орос улс” нам улс орны залгамж бодлого, тогтвортой байдлыг хангаснаар улс орныг 2020 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны стратегийг хэрэгжүүлэх улс төрийн нөхцлийг бүрдүүлсэн гэж тэр тэмдэглэв. Орос улс дэлхийн хямарлын улмаас стратеги төлөвлөгөөнөөсөө татгалзах бодолгүй байна гэж ерөнхий сайд мэдэгдсэн юм. Улс орон энэ хямарлаас бат бэх, өрсөлдөх чадвартай гарах ёстой. «Хүн амын амьдралыг сайжруулах нь өнөөгийн гол зорилт хэмээн В.Путин мэдэгдэв. Хүнд чиглэсэн салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт өнөө үед оруулж байгаа хөрөнгө оруулалт нь маргааш хүний хүчин зүйл гарцаагүй өсөн нэмэгдэх хямарлын дараах ертөнцөд баттай байр суурь эзлэх боломж олгоно». “Нэгдсэн Орос улс” намын удирдагч В.Путин дэлхийн санхүүгийн хямарлаас үүдэлтэй асуудлыг иргэдийг үл хайхарч шийдэхгүй гэж мэдэгдэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав