Гадаад хэргийн дэд сайд Александр Яковенко Ром хотноо болсон НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тусгай чуулганд үг хэлэхдээ энэ тухай мэдэгдэв. Хүнс, эдийн засаг, санхүүгийн хямарлын нөхцөлд тус байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх үүднээс Хүнс хөдөө аж ахуйн байгууллагыг шинэчлэх төлөвлөгөөг хэлэлцэхээр тусгай чуулганыг хуралдуулсан юм. Хүнсний аюулгүй байдлын дэлхийн шинэ хөтөлбөрийг боловсруулсан үйл ажиллагааны 3 жилийн төлөвлөгөөг чуулганд оролцогчид сайшаасанн байна. Бэрхшээл хүндрэлийг үл харгалзан Орос улс дэлхийд хүнсний хямарлыг зохицуулах үйл явцад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг нэрд гарсан дотоодын шинжээч Игорь Давиденко манай радио станцад өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. «Дэлхийн түвшний хүнсний хөтөлбөрт Орос улсын гол давуу тал нь тариалангийн газартай байгаа явдал юм. Хөдөө аж ахуйн эргэлтэд оруулахад ашигтай 200 сая гаруй га газар байгаа. Орос улсад өнөөгөөр байгаа зүйл энэ. Энэ бол байгалийн том амжилт. Тариалангийн талбай ихэнх тохиолдолд бут сөөгөнд баригдаж, муудаж байгаа нь бидний буруу юм. Бид энэ жил сайн ургац хураалаа гэж яридаг. Сайн ургац гэж юуг хэлж байна вэ? Орос шиг улс иргэн бүрт тонноос багагүй үр тариа боловсруулах ёстой. Үүнээс 200 эсвэл 300 кг үр тариаг хүний хүнсний хэрэгцээнд ашиглана. Үлдэснийг нь малын тэжээл болгоно. Орос улс хүн төрөлхтний талыг тэжээх боломжтой. Манай цаг уурын нөхцөл АНУ-аас муу, энэтхэг, бразилийнхтай харьцуулшгүй». Орос улс энэ жил 100 сая тонн ургац хураасны ачаар экспортын боломж нь нэмэгдсэн юм. Орос улсын Засгийн газар өчигдөр үр тарианы экспортыг дэмжих арга хэмжээний талаар тусгай зөвлөлгөөн явуулахад хүрлээ. Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын зөвлөснөөс хоёр дахин их нөөцтэй байгаа учраас Орос улс зайлшгүй ийм арга хэмжээ авах шаардлагатай. Цаашдын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд улс орныг бүх төрлийн хүнс тухайлбал мах, сүүгээр хангах зорилт тавьсан. Энэ бүхэн дэлхийд хүнсний аюлгүй байдалд нааштайгаар нөлөөлнө.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав