НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөлөөгч Виталий Чуркин зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд үг хэлэхдээ ийнхүү мэдэгдэв. Армен, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын бусад улсад Орос улс энэ хоригийг зарласныг сануулъяа. Дэлхийн орон зайд зэвсэглэлээр хөөцөлдөх, үүнийг зөрчлийн талбар болгохоос сэргийлэхэд чиглэсэн Москвагийн зарчмын шугамыг энэ санаачилгад тусгасан байна. Орос улс Хятад улстай хамтран сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай гэрээний төслийг боловсруулсан юм. Энэ төслийг НҮБ-д танилцуулахаар оруулсан бөгөөд 100 хувийн дэмжлэг авсан байна. Зөвхөн АНУ эсрэг санал өгчээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62 дахь чуулганд Египетийн санаачилсан сансрын орон зайд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх тухай тогтоолын зохиогчийн нэг болохыг тэмдэглэе. Ийм байдлаар зөрчилтэй ч, илэрхий байдал үүссэн. Дэлхийн бүх хамтын нийгэмлэг сансрыг цэрэгжүүлэхийн эсрэг байгаа бол АНУ гарыг хүлж, дэлхийн тойрог замд цохилтын зэвсэг байрлуулах боломжийг хадгалах бодолтой байна. Америк нэг талын журмаар 1972 онд баталсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн гэрээнээс гарсан нэг шалтгаан нь энэ юм. Харин энэ гэрээ сансрыг цэрэгжүүлэх замд саад болж байсан. Пентагон лазер, кинетик буу ашиглан хиймэл дагуулын, мөн хиймэл дагуулын эсрэг зэвсэг бүтээх өргөн хүрээтэй ажил өрнүүлж байгаа нь хэдийн тодорхой болсон билээ. АНУ хэрэгцээнээс гарсан өөрийн хиймэл дагуулаа устгаж, анхны туршилт хийсэн нь тодорхой. Одоо бирдийг лонхноос үл гаргаж, сансрын цэрэгжүүлэх замд анхны алхам хийлгэхгүй байх нь чухал юм. Дэлхийн ойролцоох орон зайд зэвсэг байрлуулах боломжтой, удахгүй ийм боломжтой болох улс орны тоо дэлхийд нэмэгдсээр байна. Сансарыг тайван хэвээр үлдээхэд хувь нэмэр оруулахаас татгалзаж байгаа АНУ-ын байр суурь тодорхой.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав