Foto http://vostokmedia.com“Чингис хааны нууц” уран сайхны киноны төсөв 10 сая доллароос бүрдэж байна. Якутын Соелын сайд, нэрд гарсан найруулагч Андрей Борисов 3 жил энэ киног бүтээжээ. Энэ бол тус бүгд найрамдах улсын кино салбарт бүтээж байсан хамгийн өртөг өндөртэй кино юм. Энэ том хэмжээний киног Якутын зохиолч Николай Лугиновын романаас сэдэвлэн хийжээ. Энэ кинонд якутаас гадна Монгол, Хакас, Тува, Халимаг, Уулын Алтайн жүжигчид ажилласан юм. Андрей Борисов театрын найруулагчийн хувьд Якутат нэрд гарсан юм. Орос улсын театрын хүрээнийхэн түүнийг мэднэ. Тэрээр нэр хүндтэй “Алтан баг”шагнал хүртэж байсан юм. Театрын найруулагч уран сайхны кино хийсэн болохоор энэ кино сайн болж чадсан болов уу? Үүнийг үзэгчид ирэх оны 2-р сард шүүнэ. Тэр үед 2 ангитай киног үзүүлнэ. Чингис хааныг их сонирхож байна. Түүнийг тохиолдлоор мянганы хүн хэмээн нэрлээгүй юм. Якутад “ертөнцийг эзэгнэгч” өөрөө биш юм гэхэд түүний ойрын хамаатан нь сахачүүдийн өвөг дээдэс байсан гэсэн хувилбар их яригддаг. Нэгэн үе тус бүгд найрамдах улсад Чингис хааын хөшөөг босгох эсэх маргаан дэгдсэн юм. Тэр үед энэ санаанаас татгалзсан ч, кино дэлгэцнээ гарсны дараа энэ маргаан дахин сэргэж магадгүй байна. Киноны агуулгыг чанд нууцалж байна. Киног Якутад сайн мэддэг романаар бүтээсэн ч, Андрей Борисов олон зуун жилийн тэртээх үйл явдлыг өөрийнхөөрөө тайлбарлах биз ээ. Энэ киног олон улсынх гэж нэрлэх боломжтой. Чингис хааны залуу байх үеийн дүрд тувагийн жүжигчин Эдуард Ондар, бага настай үед нь якутын “од” Сергей Егоров, түүний нэг хүүд Хакассын үндэсний драмын театрын жүжигчин Геннадий Чаптыков тогложээ. Мөн кинонд япон гаралтай голливудын жүжигчин Кэри-Хироюки Тактаров, монгол жүжигчин Оргил, хятадын жүжигчин Ту Мэ нар тоглосон. Бусад дүрд Орос, АНУ, Монгол, Хятадын жүжигчид тоглосон байгаа.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав