Татарстаны бүгд найрамдах улсын нийслэл Казанид “хүн ам зүйн хямарал, орос улсын үндэсний адилтгал” сэдэвт хүн ам зүйн асуудлаарх Бүх оросын бага хурал боллоо. Шинжлэх ухаан, төр засгийн байгууллагын төлөөлөгчид нийгэм эдийн засгийн шилжилтийн нөхцөлд гэр бүлийн асуудал, Орос улсын хүн ам зүйн хямарал, үүний шалтгаан, даван туулах арга замыг хэлэлцлээ. Манай сурвалжлагч Юлдуз Крепостина дэлгэрэнгүйг хүргэнэ. Орос улсад хүн ам зүйн хямарлыг даван туулах тухай ярихад эрт байна гэж бага хуралд оролцогчид тэмдэглэв. Хямарлын шалтгааныг бүх хүн ойлгохгүй байгаад эрдэмтэд түгшиж байна. Амьдрах нөхцөл муу байгаа нь хүн ам зүйн хямаралд нөлөөлж байгаа гол хүчин зүйл юм. Гэхдээ манай эцэг эх одоогийнхоос муу нөхцөлд амьдарч байсан хирнээ олон хүүхэд төрүүлж, гэр бүл, хүүхэд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд хандах хандлага өөр байсан. Эхийн капитал, үр хүүхэдтэй гэр бүлийг дэмжихэд чиглэсэн хуулинд өөрчлөлт оруулсан, үрчлүүлсэн хүүхдийг хүмүүжүүлэх бүс нутгийн хөтөлбөр боловсруулсан зэрэг нь байдлыг нааштай өөрчлөх ёстой. Хамгийн гол нь нийгмийн ёс суртахууны чиглүүлэгч чухал хэмээн Оросын шинжлэх ухаан академийн дэргэдэх төр удирдлагыг төсөвлөх, асуудлын задлах шинжилгээний төвийн ерөнхий захирал Степан Сулакшин үзэж байна. “Материаллаг нөхцөл чухал. Бидний хийсэн математик тооцоогоор амьдралын түвшин төрөлтөд нөлөөлж байгаа дөрөв дэх хүчин зүйл юм. Амьдралын утга учир бол нэг дэх хүчин зүйл. Хүнийг насанд хүрсэн хүмүүсийн амьдралд хөтлөх хүүхэд, гэр бүлийн үнэт зүйл юм гэж С.Сулакшин хэллээ. 2008 оныг “Гэр бүлийн жилээр” зарласан нь олон нийтийн анхаарлыг Орос улсын хүн ам зүйн байдалд хандуулсан гэж бага хуралд тэмдэглэжээ. Төрөлтийг дэмжсэн үндэсний төслийг холбооны болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлснээр улс орны хүн ам зүйн байдал сайжирна. Хүний дундаж насыг уртасгах, хүн амын эндэгдлийг бууруулахад чиглэсэн өндөр өртөгтэй хөтөлбөр шаардлагатай. Хүн ам зүйн хямарлыг давахад их хугацаа шаардлагатай гэж бага хуралд оролцогчид үзэж байна.

<сонсох>

Орчуулагч  Г.Нарангарав