Үүний зэрэгцээ тус улс бусад оронд авч хэрэгжүүлэх алдаатай шийдвэрийг таслан зогсооно. Санхүүгийн хямарлын нөхцөлд үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэхэд зориулсан Төрийн Зөвлөлийн хуралдааны дараа Д. Медведев сэтгүүлчидтэй уулзахдаа ийнхүү мэдэгдсэн юм. Орос улс дэлхийн эдийн засгийн системийн нэг хэсэг. Өнөө үед ярьж байгаа санхүүгийн шинэ систем энэ улсын оролцоогүй цогцлох аргагүй. Вашингтонд саяхан болсон “хорийн” дээд хэмжээний уулзалтаар энэ систем нээлттэй байх естой агаад өнөөгийн санхүүгийн хямарлаас үүдэлтэй сэдэв тухайлбал үнийн хөөрөгдлийг бий болгож болохгүй. АНУ-д үүссэн санхүүгийн хямарлыг Орос улсыг тойроогүй ч, тус улс цаг алдалгүй цаашид үр нөлөөтэй эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх арга хэмжээ авсан гэж Үндэсний банкны зөвлөлийн гишүүн, оросын нэрд гарсан санхүүч Татьяна Парамонова ярьж байна: “Богино хугацаанд эдийн засагт төсвийн болон зээлийн мөнгийг оруулсан. Өнөөдөр бид дэлхийн эдийн засгийн хамгийн эрүүл хэсэг нь байна. Эрүүл эдийн засагтай өөр орон байгхгүй л болов уу. Орос улс зээл олгогч дөрвөн оронд багтаж байна. Тэд бидэнд бус бид тэдэнд зээл олгож байгааг ойлгох хэрэгтэй. Урьд бид гуйх шаардлагатай байсан бол одоо асууж, санал болгож, өөрөөр ярих болсон. Дэлхийд Орос улсын гүйцэтгэх үүрэг өөрчлөгдсөн”. Олон оронд тэр дундаа хөгжингүй оронд компани, банкийн корпорацийн удирдлага сул, эрсдлийг хянах үр нөлөөтэй систем байхгүй байна гэж Татьяна Парамоново үзэж байна. Тиймээс банк, хөрөнгө оруулалтын сан, төрийн бус тэтгэврийн сан, даатгалын болон барилгын компанийн санхүүгийн системийг илүү зохицуулах шаардлагатай байна. Дэлхийн санхүүгийн шинэ системийн дүр төрхийг хэлэлцсэн Вашингтоны 20-ийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичигт банкны салбарт тавих хяналтыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарал хандуулахаар тусгажээ. Дэлхийн санхүүгийн шинэ бүтэц нь санхүүгийн шинэ төв байгуулахыг санал болгож байна. Орос улсын биржид их хэмжээний хөрөнгө, үнэт цаас борлож байгаа болохоор дэлхийн гол талбарт Орос улс бараг багтаж байгаа гэж Татьяна Парамоновой үзэж байна. Хэтдээ дэлхийн санхүүгийн төв болж болно.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав