Орос-монголын цэргийн хамтарсан сургууль монголын нутаг дэвсгэргт сүүлийн 20 жилд анх удаа энэ сарын 1-30-ыг дуустал болно. Улаанбаатарт саяхан томилолтоор очсон манай тусгай сурвалжлагч Ольга Павлович ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны цэргийн атташе Виктор Вербатай уулзаж, мөн сургуулийн тухай ярихыг хүсэхэд тэрээр: «ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков Монгол Улсад энэ оны 5-р сард айлчлах үеэрээ хамтарсан сургууль явуулахыг санаачилсан. Энэ удаагийн цэргийн сургууль бүр зөвлөлт засгийн үед Монголд нийлүүлсэн байлдааны техникийг засварлаж сэргээх, улмаар энхийг сахиулах ажиллагаанд оролцох Монгол Улсын зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх гол зорилготой. Цэргийн сургууль явуулахыг оросын талаас Сибирийн цэргийн тойрогт даалгав. Техник, сэлбэг хэрэгсэл, бие бүрэлдэхүүн бүхий гурван цуваа энэ сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад ирлээ. Эд бол 450 хүн, 80 нэгж техниктэй барилга засварын хоёр суман юм. Монголын талаас 250 хүнтэй барилга засварын суманг түр байгуулав. Цэргийн сургуулийг зохион байгуулахад Орос улсаас хуягт техникийн, авто техник, холбоо, Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн техникийн сэлбэг хэрэгсэл бүхий 17 чингэлэг ирүүлэв. Нийт 3 тэрбум төгрөгийн сэлбэг хэрэгсэл ирүүлсэн юм. Эд бүхнийг монголын талд үнэ төлбөргүй үлдээнэ. Түүнээс гадна цэргийн сургуулийн явцад хэрэглэх шатахууны өртгийг төлсөн гэжээ.
   Асуулт: Сургууль хаана болж байна? Хэр удаан үргэлжлэх вэ?
   В.Верба: «Сургууль сарын турш цэргийн хоёр ангид тухайлбал Төв аймгийн Зуунмод, монголын мото буудлагын хороо байрладаг Эрдэнэт хотноо явагдана. Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр, Батлан хамгаалахын сайд Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Тогоо нар Төв аймагт энэ сарын 8-нд цэргийн сургуулийг нээх ёслолд оролцлоо».
  Асуулт: Ямар баримт бичгийг үндэслэн энэ сургуулийг Монгол Улсад явуулж байна вэ?
  В.Верба: «Манай хоёр орон бүр 1994 онд цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан юм. Түүнээс гадна 2004 онд гарын үсэг зурж, энэ оны эхээр бас гурван жилээр хугацааг нь сунгасан нь цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээ бий. Энэ удаагийн сургууль дээрх хууль тогтоомж, баримт бичгүүдийг үндэслэн төлбөргүй зарчим дээр явуулж байна. Монгол Улсад ийм гэрээ дэлхийн өөр нэг ч улстай байгуулаагүй. Тус улс цэргийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр хэд хэдэн улстай байгуулсан юм. Харин эдгээр хэлэлцээрийн дагуу зөвхөн төөлөлөгчид солилцож, бие бүрэлдэхүүнийг сургаж байна».

<сонсох>