Ерөнхийлөгч Д.Медведев мягмар гаригт оросын бүс нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй уулзахдаа, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын дэлхийн үйл хэрэгт гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд, энэ долоо хоногийн төгсгөлд Перугийн нийслэл Лимад болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцохоо мэдэгдэв. Ази Номхон далайн Бүс нутгийн засгийн газар хоорондын форум нь Австралийн санаачилгаар 1989 оны 11-р сард Канберрад болсон Ази Номхон далайн бүс нутгийн 12 орны эдийн засаг, гадаад хэргийн сайд нарын анхны хуралдаанаас эхтэй болохыг эрхэм сонсогчиддоо юуны түрүүнд сануулъяа. Бүс нутгийн орнуудын эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх нь форумын зорилго юм. Өнөөгийн байдлаар Ази Номхон далайн Бүс нутгийн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад Орос, Хятад, Вьетнам, БНСУ, Австрали, АНУ, Индонез, Малайз, Сингапур, Сянган, хятадын Тайванийн арал, Япон улс зэрэг бүс нутгийн 20 гаруй орон багтдаг юм. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын оролцогчид 1994 онд хөгжингүй орнууд 2010 онд, мөн хөгжиж байгаа орнууд 2020 онд хөрөнгө оруулах, бүс нутагт нээлттэй худалдаа эрхлэх, чөлөөт систем байгуулах урт хугацааны зорилт тавьсан юм. Орос улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад оролцох, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. “Энэ орнуудтай бид хүчтэй харилцаа тогтооно хэмээн найдаж байна гэж ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн юм”. Алс Дорнодыг бүрэн хөгжүүлэхэд чухал юм. Ази Номхон далайн зарим орнууд тухайлбал Хятад, Энэтхэг улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон гэж Д.Медведев тэмдэглэсэн юм. Орос улс “Их наймын бүлэг”, ШХАБ, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Бразиль, Орос, Энэтхэг, Хятад /БОЭХ/ гэсэн олон улсын байгууллагтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж Орос улсын төрийн тэргүүн Холбооны Зөвлөлд танилцуулсан илгээлтдээ хэлсэн юм. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжлийн хурдаар дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байгаа энэ орнуудад Ж.Бушийн засаг захиргааны эдийн засгийн үр нөлөөгүй бодлого хэрэгжүүлснээс үүдэлтэй өнөөгийн санхүүгийн хямарлыг даван туулах онцгой найдвар тавьж байгаа юм. Лимад баасан гаригт буюу 11-р сарын 22-23-нд болох дээд хэмжээний уулзалтын өмнө тус форумын эдийн засаг, гадаад хэргийн сайд нарын жил тутмын 20 дахь зөвлөлгөөн болно. Түлш, хүнсний үнийн хэлбэлзэл, дэлхийн санхүүгийн хямарлын хүрээнд дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлыг голчлон хэлэлцэнэ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав