Д.Медведев Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлдөх байгууллага болох Төрийн зөвлөлийн хуралдаанд үг хэлэхдээ шинэ зах зээлийг эзэмшиж, өргөжүүлэхэд бүс нутгийн болон улсын түвшинд экспортыг дэмжих нь чухал байгааг тэмдэглэв. Дэлхийн хямарлын үр дагаврыг даван туулахад засгийн газар эдийн засгийн бодит салбарт 5 триллион рубль зарцуулсныг тэр сануулав. Шаардлагатай бол дахин мөнгө хуваарилна хэмээн ерөнхийлөгч Д.Медведев тодруулсан юм. Вашингтонд амралтын өдөр болсон дээд хэмжээний уулзалтаар хэлсэн бүх уриалгыг үл харгалзан төр засаг эдийн засгийг хамгаалахаас татгалзахгүй гэж тэр хэлэв. Эрчим хүчний нөөц бус дээд зэргийн технологийн тухай ярисан юм. Орос улсын өмнө зүгт европын хэсэгт орших Удмурскийн бүгд найрамдах улсын нийслэл Ижевск хотод Төрийн зөвлөлийн хурлыг тохиолдлоор зохион байгуулсан юм биш ээ. Энэ хотод физик, хавсарга механик, эдийн засаг, анагаах ухаан гэх мэт салбарт судалгааны ажил явуулдаг эрдэм шинжилгээний 23 төв, хүрээлэн ажилладаг юм. Ерөнхийлөгч Д.Медведев дээд зэргийн технологи, шинжлэх ухааны радио электроны аппаратын үйлдвэрлэлээр дагнасан Ижевскийн радио үйлдвэрт очсон юм. Энд ГЛОНАСС/GPS навигацийн тоног төхөөрөмж, төмөр замын тээвэр, нефть хийн олборлолтын үйлдвэрлэлтэй холбоотой автомат систем боловсруулдаг юм. «Сайн компани хамгийн гол нь дээд зэргийн технологийн бүтээгдэхүүн хийдэг байна. Хөдөлж, нисдэг навигацийн бүх тоног төхөөрөмжийг хийдэг. Энэ үйлдвэрт орчин үеийн тоног төхөөрөмж байгаа нь чухал юм. Дээд зэргийн технологийн салбарт хөрөнгө мөнгө зарцуулж байгааг энэ бүхэн илтгэж байна хэмээн Д.Медведев тэмдэглэв. Өнөө үед орчин үеийн тоног төхөөрөмж бүтээгээд хангалтгүй хэмээн ерөнхийлөгч хэллээ. Энэ тоног төхөөрөмж ер бусын байж болох ч, үүнийгээ зах зээлд санал болгох чадвартай байх хэрэгтэй. Үүний тулд зар сурталчилгаа, маркетинг, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах янз бүрийн технологитой байх ёстой. Энэ технологийг бид маш сул эзэмшиж байгаа хэмээн Д.Медведев үзэж байна. Дэлхийн хямарал, өрсөлдөөн нэмэгдэж байгаа энэ нөхцөлд ямар нэг зах зээл хаагдана. Үүнийг ашиглах хэрэгтэй гэж орос улсын төрийн тэргүүн үзэж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав