Үүнийг хэрэгжүүлэхэд бидэнд хөрөнгө мөнгө, хүч байна гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ижевск хотод бүс нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй уулзахдаа мэдэгдэв. Дэлхийн санхүүгийн хямаралтай холбоотойгоор ирэх жил хүнд байна гэж орос улсын төрийн тэргүүн үзэж байна. Дэлхийн эдийн засгийн системийн цочроо удахгүй арилна гэдэгт тэр найдаж байна. Вашингтонд саяхан дууссан дэлхийн хөгжингүй “хорин орны” хямарлын эсрэг дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн тухайд Д.Медведев хэлэхдээ: «Томоохон орны төрийн тэргүүн тодорхой хэмжээгээр мэгдэжуу. Учир нь ийм хямарал хэзээ ч тулгарч байгаагүй. Энэ бол үнэхээр дэлхийн шинжтэй юм. Урьд томоохон улс орон ямар нэг хязгаарлалт хийж, үүнийг таслан зогсоож байсан. Одоо ийм арга хэмжээ авч болохгүй байна. Хямарлын ёроол, өсөлт хаана эхэлж байгаа нь ойлгомжгүй учраас энэ мэдээж муу. Түр зуурын хүрээ ойлгомжгүй, зах зээлийн эдийн засаг мөчлөгөөр ажилладаг тул хямарал гарцаагүй эхэлнэ. Хямарал дэлхийн хэмжээнд эхэлсэн шигээ дэлхийн бараг бүх оронд хурдан дуусах тодорхой давуу тал байна. Үүний тулд хичээх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд хямарлын эсрэг тэмцэх боломжтой учир бүгд хүчирхэгжиж байна». Хямарлаас гарах асуудлыг хэлэлцэх “хорийн” дээд хэмжээний уулзалтын хоёр дахь шатны яриа хэлэлцээ ирэх оны 3-4-р сард илүү үр дүнтэй, үр нөлөөтэй болно. Орос улс бусад орны хамт санхүүгийн шинэ систем бүрдүүлж, бусад оронд авч хэрэгжүүлж болох алдаатай шийдвэрийг таслан зогсооход бэлэн байна гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Энэ тохиолдолд бид улс орныхоо өрсөлдөх чадварын давуу талаа үндэсний ашиг сонирхолтойгоо уялдуулах ёстой. Төлөвлөснөө биелүүлнэ хэмээн орос улсын төрийн тэргүүн дахин тэмдэглэв.

<сонсох>

орчуулагч Г.Нарангарав