Foto http://www.informchina.ruХятадын Цзилинь мужийн засгийн газар Сунгари голын усанд үйлдвэрийн хаягдлаа асгадаг бүх аж ахуйн нэгжийг ийм эрхтэй болохыг баталсан гэрчилгаа авахыг үүрэг болгожээ. Амур мөрөнд цутгаж, Орос улстай хиллэдэг Сунгари гол нь хятадын төдийгүй гадаадын экологичдын онцгой анхаарлын төвд байгаа гол объектын нэг билээ. Хятадын аж үйлдвэр хөгжсөн хэд хэдэн мужийн нутгаар урсаж байгаа энэ гол хуучин технологиоор ажилладаг компанийн органик, хими, хортой хог хаягдлын томоохон сав болоод байгаа юм. Сунгари гол Хятадын гол усан урсгалын нэг юм. Тус улсад экологийг хамгаалахад онцгой анхаарал хандуулж байна. Цзилинь хотын нефть, химийн үйлдвэрт гарсан ослын улмаас Сунгари төдийгүй Амур голын экологийн байдалд эмгэнэлтэй үр дагавар учруулсан билээ. Ослын үеэр 100 тонн орчим бензол агуулсан нэгдэл голын усанд орсон юм. Азаар өвлийн улирал тохиож, хортой хаягдал Амур мөрөнд орохоос сэргийлж, хавар мөстэй барьцалдсан хаягдал Номхон далайд орсон болохоор дэлхийн эко агаар мандалд нөлөөлөх нь ойлгомжтой. Энэ ослын дараа орос, хятадын экологчид нягт хамтран ажиллаж, төрийн түвшинд бэхжүүлнэ. Орос, Хятадын гидрологчид хил орчмын Амур, Сунгари, Радольная, Уссури болон бусад голын байдлыг бие даан байнга хэмжиж байна. Дараа нь үр дүнг нь харьцуулж, зохих дүгнэлт хийдэг байна. Хятад улсад Сунгари голыг хамгаалах нэмэлт арга хэмжээ авч байна. Дээр дурдсанчлан Цзилинь мужийн бүх байгууллага Сунгари голд үйлдвэрийн хаягдал асгах эрхийг баталгаажуулсан гэрчилгээ авах шаардлагатай юм. Одоогоор 30 үйлдвэр, аж ахуйн нэгж ийм гэрчилгээ авчээ. Одоо 50 орчим компани ийм гэрчилгээ авахаар дугаарласан байна. Энэ дугаар хэзээ шингэрэх нь тодорхойгүй. Амур орчмын оросын оршин суугчид энэ бүхэн хурдан шийдэгдэхийг хүсч байна.


<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав