Дэлхийн санхүүгийн хямарал, түлш, хүнсний үнэтэй холбоотойгоор дэлхийн эдийн засгийн байдлыг хэлэлцэх асуудал форумын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд чухал байр суурьтай байна. Нийгэм-эдийн засгийн цаашдын хөгжлийн ашиг сонирхолд бүс нутгийн эдийн засгийн интеграцчилалыг урагшлуулах хамтын арга хэмжээнд дорвитой анхаарал хандуулна. Үүнээс гадна сайд нар олон улсын терроризмтай тэмцэх, онц нөхцөлд хамтран ажиллах зэрэг бүс нутгийн аюулгүй байдлын янз бүрийн талыг бэхжүүлэх асуудлаар хамтран ажиллах цогц асуудлыг авч хэлэлцэнэ. Перугийн нийслэлд хожуу болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын оролцогч орнуудын төрийн тэргүүн, засгийн газрын уулзалтад бэлтгэх гол алхам нь сайд нарын зөвлөлгөөн байна. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум нь бүс нутгийн 19 орон, мөн Гонконг, Тайванийн төлөөлөгчдөөс бүрдэнэ. Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форуын хүрээнд орос улс бараг бүх арга хэмжээнд оролцсон. Орос улсын ашиг сонирхолын эсрэг, мөн манай орны идэвхтэй, тэгш эрхийг хангахгүй тохиолдолд дэлхийн эсвэл бүс нутаг хоорондын ноцтой ганц ч асуудлыг амжилттай шийдэж чадахгүй. Энэ бол геополитийн бодит байдал. Орос улсын гадаад улс төрийн үзэл баримтлалд ази номхон далайн бүс нутаг зэрэг бүх чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагааг хөжгүүлэх бодлогыг тусгасан билээ. Орос улс нэг талын давуу талтай болохыг эрмэлзээгүй. Ази дахь манай үзэл санаа бол тэгш эрхийн үндсэн дээр түншлэх, харилцан ашигтай ажиллах явдал юм. Нийт нутаг дэвсгэрийн гуравны хоёр нь ази тивд оршдог ОХУ-д урт хугацааны улс төрийн, эдийн засгийн, хүмүүнлэгийн ашиг сонирхол байсан, байсаар ч байх болно. Азин Номхон далайн бүс нутгийн интерацчилалын үйл явцад оролцсоноор улс оронд тэр дундаа Сибирь, Алс Дорнодын нийгэм-эдийн засгийн хөгжлийн гадаад таатай нөхцөл бүрдүүлэхэд үр нөлөөтэй юм. Сибирь, Алс Дорнодын байгалийн баялгийг эзэмшихэд Орос улсын хамгийн ойрын түнш нь Ази Номхон далайн бүс нутгийн орнууд байна. Орос улсын эдийн засгийн хөгжлийн яамны гадаад эдийн засгийн харилцааны газрын ажилтан Алексей Коновалов ийнхүү ярьж байна: «Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажилласнаар Сибирь, Алс Дорнодын нутгийг эрчимтэй өөд татах боломж бүрдэж байна. Тэгэхлээр оросын тал бүс нутгийн интеграцчилалыг гүнзгийрүүлэх, худалдаа, тээвэр, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, жижиг, дунд бизнесийг дэмжих, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай төр-хувийн салбарын түншлэлийг бэхжүүлэхэд урьдаас дэмжинэ».

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав