ОХУ-ын сангийн яам ийнхүү үзэж байна. Дэлхийн санхүүгийн хямарлаас гарах арга хэмжээ нь үндэсний ашиг сонирхолтой зөрчилдөөгүй. Орос улс болон эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа Бразил, Хятад, Энэтхэг улс уялдаатай ажилласан тул эдгээр орны байр суурь Вашингтонд сонсдож, ойлгон хүлээн авлаа. Ийм байр суурь баримталсны дүнд Олон улсын валютын санд хөгжиж байгаа орнуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх тухай саналыг баталсан юм. Энэ байгууллага хямарлаас гарахад “түргэн тусламжийн” үүргийг гүйцэтгэх ёстой юм. Макро эдийн засгийн бодлогын дүнд хямарал бий болсон. Гэсэн ч бусад орны шийдвэрт найдах бус өөрсдөө ийдвэхтэй үргэлжлүүлэн ажиллахыг оросын улс төрчид засгийн газарт уриалж байна. Орос улсын эдийн засгийн байдал “хорийн” тунхаглалаас бус улс орны удирдлагын улс төрийн хүсэл зоригоос ихээхэн хамаарна гэж нөлөө бүхий сенатч Владимир Гусев хэллээ. Тэрээр эдийн засгийн бодит салбарыг дэмжихийг уриаллаа. Засгийн газар үндэсний ашиг сонирхолоо хамгаалах шаардлагаас үндэслэн үүнийг ойлгож байна. В.Путин засгийн газрын хуралдааныг даваа гаригт явуулж, сайд нарын өмнө ийм зорилт тавьсан юм. «Бидний буруугаас үүсээгүй асуудлыг шийдэхэд бидний нөөц эх үүсвэрийг үл ашиглаж, тэгш эрхийн үндсэн дээр энэ ажлыг хийж гүйцэтгэвэл утга учиртай байна гэдэг нь бүгдэд ойлгомжтой. Бид ямагт үүргээ гүйцэтгэж, найдвартай түнш байсан. Бид нэмж асуудал үүсгэхийг хүсэхгүй бөгөөд үүнийг хийхгүй. Гэсэн ч урьд хийсэн хэд хэдэн мэдэгдлийг бид биелүүлэх ёстой. Засгийн газрын бүх гишүүний анхаарлыг үүнд хандуулж байна. Бид үндэсний ашиг сонирхолоо хамгаалахын тулд үүнийг хийнэ» гэж В.Путин хэллээ. Сангийн сайд Игорь Кудрины үзэж байгаагаар үндэсний ашиг сонирхолыг хамгаалахад Орос улс улам жинтэй үүрэг гүйцэтгэж байгаа олон улсын бүх байгууллагын ажил шударга, ил тод байх ёстой аж. Өнөөгийн хямарлыг даван туулах үр нөлөөтэй арга замыг санал болгож, хөгжиж байгаа эдийн засгтай улс оронтой хамтран ажиллах чадалтай тэгш тоглогчийн хувьд өөрийгөө танилцуулж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав