Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев олон улсын асуудлаарх Зөвлөлийн гишүүдтэй Вашингтонд уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Орос улсын тэргүүний хэлснийг Вашингтонд болсон “хорин орны” төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт, Ниццад болсон Орос-Европын Холбооны дээд хэмжээний уулзалтууд баталлаа. Олон улсын хурц асуудлыг нэг төвөөс шийдэх боломжтой байсан цаг мөч өнгөрсөн нь эндээс тодорхой байна. Дэлхий ертөнц улам олон төвтэй болж байна. 21-р зуун, глобалчлалын эрин үед хамтран тодорхойлсон арга замаар олон улсын тулгамдсан асуудлаас ангижирах шаардлагатай байна. Үл ойшоох аргагүй их жагсаалт байна. Тухайлбал дэлхий дахинаа энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах, олон улсын санхүүгийн систем, түүний байгууллагуудыг шинэчлэх зэрэг асуудал юм. Үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийн салбарын зорилт хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон. Энэ тохиолдолд Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн тухай ярьж байгаа нь ойлгомжтой. Ирак, Афганистаны асуудлыг ч ялгаагүй олон улсын өргөн хүрээтэй хүч чармайлтаар зохицуулах боломжтой гэдэг нь ойлгомжтой. Терроризмын эсрэг тэмцэл нь гол асуудлын нэг юм. Ерөнхийлөгч Д.Медведев Ницца, Вашингтонд болсон дээд хэмжээний уулзалтад хэлснээр Орос улс тэгш эрх, үндэсний ашиг сонирхолыг харгалзсаны үндсэн дээр энэ болон бусад асуудлыг шийдэхэд оролцоход бэлэн байна. Москва дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлаас гарах, европын аюулгүй байдлыг хангах асуудалд хамаатай тодорхой санаачилга гаргасан. Орос, АНУ-ын хоорондын харилцаанд онцгой ач холбогдолтой, хүн төрлөхтөнд тулгарч байгаа дэлхийн шинжтэй асуудлыг шийдэхэд энэ хоёр улсаас их зүйл шалтгаалж байгаа нь эргэлзээгүй юм. Нэг талын давуу тал эдлэхээс илүү Москва, Вашингтон хоёр хамтран ажиллах нь чухал хэмээн Д.Медведев тэмдэглэв. Польш, Чехид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах АНУ-ын төлөвлөгөө, Украин, Гүржийг НАТО-д элсүүлж, энэ эвсэл Орос улсын хил хүртэл өргөжиж байгаа зэрэгт хамаатай юм. Орос-америкийн харилцаанд үл итгэх байдал ажиглагдсаныг үл харгалзан ерөнхийлөгч Д.Медведев энэ асуудлаар итгэл төгс байгаагаа илэрхийлсэн билээ. Барак Обамын удирдлаган дор АНУ-ын шинэ засаг захиргаа цагаан ордонд ирж байгаа тул энэ бүх асуудал сайжирна гэж найдаж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав